Архинд живж буй Монгол

үйлчлээд удаж байна. Энэхүү журам нь нэ талаараа нийгэмд хавтгайрсан архидалтыг багасгах гэж буй хэрэг боловч архины хэрэглээг улам эрсдэлтэй болгож буй юм. 1990-ээд онд ид хүчээ авч байсан шагийн архины наймаа эргээд цэцэглэж байна гэхэд болно.

Орой үдэш хаалттай дэлгүүрийн үүдэнд зогсох орчин үеийн шагчдын арга барил, бизнесийн ухаан ч бас цаг үеээ дагаад боловсронгуй болчихож. Жижиг хэмжээний гэмт хэргийн сүлжээ болтлоо цэцэглэж буй шагчдыг хэрхэн ажлаа явуулдгийг холоос ажиглалаа. Шөнийн 0000 цаг өнгөрч нийслэлийн гудамж талбай сэлүүхэн нам гүмхэн боллоо. Тээврийн товчооруу урууддаг зам дагуу байрлах хэд хэдэн томоохон дэлгүүрийн үүдэнд хоёр гурваараа зогсох залуус хаа нэгтэйгээс хэн нэгний ирэхийг хүлээх мэт зам тосон зогсоно. Хажууд нь ирж зогссон машинтай хүнтэй хэдэн үг сольсны дараа үүргэвчнээсээ нэлээд шар айраг, нэг шил архи гаргаж өгөөд мөнгийг нь тоолон авч байгаа харагдана. Өнөөх машин ч цааш явж араас нь мөн л өөр машин ирж зогсоход наймаагаа хийнэ.

Баасан гараг болоод ч тэрүү шагчид багагүй ашигтай ажиллаж байгаа нь харахад л ойлгомжтой байлаа. Очсон машин бүр архи, шар айраг хэд хэдээр нь худалдан авч хэдхэн минутын дотор гурван залуугийн том үүргэвчин дэх барааг дуусгаж орхилоо. Гэтэл нэг нь замаас зайдуухан байрны зогсоол дээр тавьсан микроноос хэдэн авдар пиво, архи гаргаж ирээд архиа цүнхнүүддээ хувааж хийгээд шар айргаа зогсож буй дэлгүүрийнхээ буланд өрж орхиод хээв нэг наймаагаа үргэлжлүүлнэ. Тэд олон төрлийн архи, шар айраг зарах нь төвөгтэй учраас ихэвчлэн Экспорт архи, Нийслэл шар айраг зардаг юм байна.

Тэгээд тэднээс очиж үнийг нь асуулаа. Архи 750 граммын савалгаатай нь 20 мянга, шар айраг 2500 төгрөг гэв. Яагаад ийм үнэтэй байгааг лавлахад Угаасаа ийм л үнээр зардаг шүү дээ. Хаа сайгүй л ингэж зарж байгаа. Авбал ав авахгүй бол яв. Өөр машинууд ирээд булаацалдаад л авчихна гэлээ. Тэд худалдаж буй архиа бөөний төвөөс нь 11 мянга 500 төгрөгөөр, шар айрагаа 1100 төгрөгөөр худалдаж авдаг юм байна. Шөнийн турш ашигтай ажилласан шагчдын машин дахь архи, шар айраг ч мөн дундарсан харагдлаа. Шагчид ингэж л ажилладаг юм байна.

Спирал тавиулчихаад архи уувал үхдэг гэж сонсоод больчихсон

Хар хорин захын хашаанд наасан самбар дээр буй Хорлолт идээ архи хоосрохын эхлэл, Гэрийн хэрүүл архинаас гэмт үйлдлүүд архинаас гэсэн бичиг өөрийн эрхгүй нүдэнд туслаа. Архины хор уршигийг нийгэмд таниулах үүднээс хадсан энэхүү бичгийг хэн ч харсан архийг жигших сэтгэл төрнө.

Учир нь энэ хавиар өвгөнтийнхөн буюу орчин үеийн хэллэгээр Бөбөчид ихээр цугладаг. Хир даг болсон уранхай ноорхой хувцас, хямдхан архины нэвшсэн үнэр ханхлуулсан гөлөмцүү төрхтэй эдгээр хүмүүс архи хэмээх хар усанд толгойгоо залгиулснаар ийнхүү нийгмээс шахагдаж гадуурхагдаж буй хэрэг. Тэд бараг үүр цүүрээр эртлэн цуглаад гуялаж авсан жаахан Бөбө-гөө булаацалдан залгилах бөгөөд хоорондоо хараалын үг урсган хэрэлдэж заримдаа нударга зөрүүлэх нь ч бий.

Уусан биш амссан юмандаа сэтгэл нь ханаагүй ч өдрийн турш халамцуу явахад нь нэмэр болдог болохоор өглөөний цай мэт тогтсон заншлаараа ийнхүү хямдхан найруулсан спиртээ гударч буй нь энэ.Хасан юмаа олоод уучихсан ч гэлээ дараагийн ганц шил юм авах мөнгөний эрэлд гарна. Нөхөөстэй том шуудай үүрээд хэн нэгний хаясан хуванцар савны эрэлд гарч буй нь энэ. Бусдаасаа тасран үлдэж цементэн дээр хөлөө амраан сууж буй нэгэн хүн дээр очлоо.

Тэрбээр өөрийгөө Ядмаа хэмээн танилцуулсан бөгөөд согтуу нүдээр надаар яах гэсэн юм бол гэсэн байртай ширтэнэ. Учир байдлаа хэлэн хэсэгхэн хугацаанд түүнтэй ярилцлаа.

-Таныг сая хэсэг хүмүүстэй хамт архи ууж байхыг харсан. Ямар архи хаанаас авч уусан бэ. Амьдрал ахуй ер нь хэр байна даа?

-Найруулсан спирт л уулаа. Ойлгомжтой шүү дээ. Энэ хавьд зардаг хүмүүс байдаг юм.

-Хэдэн төгрөгөөр худалдаж авдаг юм бэ?

– Өмнө нь арай хямдхан байдаг байсан чинь сүүлийн үед нэлээд үнэд ороод байгаа. Ямарюм уухаасаа шалтгаалаад 1000-2000 төгрөг хүрдэг. Өмнө нь 500 төгрөг байсан чинь архины үнэ нэмэгдээд түүнийг дагаад үнэ нь өсчихсөн. Гэхдээ дандаа ийм юм уухгүй ээ. Заримдаа аз таарвал үйлдвэрийг гайгүй юм олоод уучихдаг.

-Одоо хаана амьдарч байна?

-Одоохондоо найзуудтайгаа хамт зуны шавар амбаарт амьдарч байна. Эзэнгүй юм шиг болохоор нь доторхыг нь цэвэрлээд орхичихсон. Хүйтэртэл толгой хорогдоод байж болох байх. Надад тогтсон гэр орон гэж байхгүй ээ. Ёстой нөгөө хээрээр гэр хэцээр дэр хийж л яваа ядарсан эр хүн. Архи уудгаасаа болоод л гэрийнхэндээ адлагдаж ядарч яваа эр хүн дээ би.

-Гэр бүлийнхэн чинь хаана байгаа вэ. Яагаад архинд орчихов?

-Эхнэр хүүхдүүдмаань Ханын материалд нэг айлын хашаанд байгаа гэж сонссон. Эхнэрээсээ салаад удаж байна. Архи уугаад байна гээдэхнэр уурлаад салаад явчихсан. Би өөрөө Завханых л даа. Хотод орж ирээд 30 гаруй жил болж байна. Ах дүү хамаатан садан маань нутагтаа амьдарч байгаа. Харин архинд орсон талаараа ярих ч жаахан тиймхэ л байна. Ямар гавьяа байгуулсан биш.

-Өөрийнхөө амьдралын талаар яриач. Өмнө нь хаана юу хийж, яаж амьдардаг байв?

-Би уг нь гуталчин хүн л дээ. Социализмын үед ТМС төгсөөд гутлын үйлдвэрт хуваарилагдаж ажилчин болсон. Ажлаа хийж байхдаа эхнэртэйгээ танилцаж гэр бүл болсон юм. Гэтэл ардчилсан хувьсгал гарч түүний дараа улсын ихэнх үйлдвэрүүд хаагдаж, гутлын үйлдвэр маань ч бас хаагдсан. Тухайн үед эхнэр бид хоёёр ажилгүй, дээр нь хоёрын хоёр нялх нойтон хүүхэдтэй амьдрал хэцүүхэн болж эхэлсэн. Ямар байнга ажилгүй суугаад байлтай биш гэж бодоод хашаа байшингаа зарж Дэнжийн мянгын хар захын ойролцоо нэг вагончигтой хашаа аудалдаж аваад гутал засвар нээж ажиллуулсан юм. Эхнэр маань ч бас яаж зүгээр суух вэ гээд шагийн архи зарж өдөр хоногийг өнгөрөөдөг байлаа. Над дээр ирсэн найзууд маань эхнэрийн найруулдаг архинаас шаналгаж би ч өөрөө хамт уусаар байгаад нэг мэдэхэд л архинд гүн орчихсон байсан. Сүүлийн хорь гаруй жил ууж байна даа. Би харин хаа очиж бие сайтай юм шиг байгаа юм. 20 жил архи уулаа. Надтай хамт уудаг байсан найзууд маань ихэнх нь бурхан болсон доо хөөрхий. Харин би одоо хүртэл хорвоогийн тоосыг хөдөлгөөд явж байна.

-Архинаас гаръя гэж бодоод хичээж болдоггүй юм уу. Архинаас гарахад одоо ч оройтоогүй шүү дээ?

-Мэдээж гаръя гэж бодолгүй яах вэ. Даан ч хэд хоног уухгүй байхаар хамаг бие өвдөөд босож ч чадахаа байчихдаг юм. Архины эмчилгээнд ч олон удаа явж эмчлүүлсэн. Гэхдээ гарч чадаагүй ээ. Архинаас гаргадаг спирал тавиул гэхээр тавиулах санаатай хүнээс асуусан чинь тэрийг тавиулчихаад архи уух юм бол шууд үхдэг гэхээр нь айгаад тавиулаагүй. Одоо нас ч нэлээн явлаа. Архинаас гарна гэж байхгүй биз дээ.

-Уг нь архинаас гараад ажил хөдөлмөр эрхлээд ар гэрийнхэнтэйгээ амьдарвал зүгээр дээ?

-Нэгэнт өнгөрсөн амьдралыг буцааж чадахгүйгээс хойш одоо энд гаслаад яах ч билээ./шүлсээ хаянгаа уйлав/ Залуу халуун насандаа улс орныхоо төлөө хөдөлмөрлөж явлаа. Үр удмаа ч үлдээлээ. Тэд маань сайн явах байх аа. Тэдэндээ л дараа болчихгүй чимээгүйхэн явчих юмсан гэж бодож явна. Гэхдээ цагаа тулахаар үхэж чадахгүй новширно л доо угаасаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button