Улсын төсвийн гол багана ганхаж эхлэх нь
цөөхөн удаа 8000 ам. Долларт шүргэсэн талаар Лондоны металлын бирж мэдээлсэн байна. Харин өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэг тонн зэс 6890-д хүрээд байна.
Зэсийн үнийг сарын өмнөх ханштайх арьцуулахад 200 ам.доллараар унажээ. Манай өмнийн говь дахь ашигт малтмалын үнэ хоёр жилийн өмнө дэлхийн зах зээлд чангарч байсан ч одоо нэг дахин унасныг олон улсын ажиглагчид онцолж байна.
Монгол Улс энэ оны төсвийн ихэнх орлогыг зэс, нүүрснээс олно гэж төлөвлөсөн. Ингэхдээ нэг тонн зэсээс 6300 ам.долларын орлогоолно гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн зэсийн ханш төсөвт тусгасан тоонд дүйж очлоо гэсэн үг. Энэ оны төсөвт 213 сая ам.доллараас дээш орлого зөвхөн эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс орно гэдгийг төсөв боловсруулагчид онцолж 945 мян.тонн зэсийн баяжмалаас 457.9 тэрбум төгрөгийн ашиг хуримтлуулна гэж тооцоолсон байгаа. Оюутолгой энэ сарын 9-нөөс эхлэн зэсийн баяжмал экспортлосон. Тус компанийн анхны экспортын хэмжээ 5.800 орчим тонн юм. Эхний ээлжинд 576 тонн зэсийн баяжмал ачсан. Оюутолгой кмпани энэ онд 600 мянга гаруй тонн зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олн гэж тооцоолсон байна. Гэтэл Эрдэс оюу толгой компанийн мэдээлж буйгаар энэ онд Оюутолгой компаниас нэг тэрбум ам.доллар л орох боломжтой хэмээн мэдэгдээд байна.
Харин Эрдэнэт үйлдвэр жилд дунджаар 500 мянган тонн зэсийн баяжмал экспортолдог. Жилд гаргаж байгаа нийт бүтээгдэхүүнийх нь зах зээлийн үнэлгээг дунджаар 300 орчим сая ам.доллар гэж эдийн засагчид үздэг юм.
Ийнхүү манай улсын төсвийн ганц багана ганхаж эхлэх нь гэсэн айдас эдийн засагчдад байна. Тиймээс гүйцэтгэх засгийн сайд дарга нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэлгүй шиг, төрийн хөрөнгөнд хянамгай хандахыг ард иргэд сануулж байна.