Хордсон хүүхдүүд илжирсэн тахиа идсэн байжээ

чанаргүй үдийн хоолонд хордож нас барсан тэдгээр хүүхдийн асуудал Энэтхэгт хурцаар тавигдаж, Засгийн газрын хэрэгжүүлдэг үийн хоолноос хордон өөд болсон нь асуудлыг бүр ч хурцатгаж байгаа юм. Хүүхдүүдийн идсэн хоолыг шинжлэхэд илжирсэн тахианы мах, хуршсан тос хэрэглэсэн байжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Делигийн эрх баригчдад хандан сурагчдад ямар нэр төрлийн хоолоор үйлчилдэг болохыг лавласан асуулга тавьжээ. Гэвч Энэтхэгйн засгийн газар сурагчдын үдийн хоолны найрлаганд ямар бүтээгдэхүүн агуулагддаг талаар тодорхой хариулт өгөөгүй хэвээр байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэгт өдөр бүр 120 сая хүүхэд үдийн хоолонд хамрагддаг аж. Хоолонд хордон өөд болсон хүүхдүүдийн үхэлд хэн буруутай вэ гэх асуултын хариулт олдохгүй хэвээр байна. Ройтерс агентлагийн аудитын судалгааны багийнхан эдгээр хүүхдүүдийн үхэлд хариуцлага хүлээх хэн нэгэн гарч ирэхгүй байгаа нь үдийн хоолны программын том алдаа байсан гэв.

Хэрэв хоолны орц, найрлаганд алдаа гарах юм уу чанаргүй бүтээгдэхүүн сурагчийн ширээнд хүрвэл хариуцлага хүлээх хүн байдаггүйгээр барахгүй Энэтхэгийн эрүүл мэндийн яам өөд болсон хүүхдүүдийн асуудлыг юман чинээ бодохгүй байна.

Хүүхдүүд хоолонд хордсон явдал анхны тохиолдол

Бихар мужийн боловсролын хэлтсийн дарга Рудранараян Рамын хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл Энэтхэг улсад хоолны хордлогоор анх удаа хүүхдүүд өөд болж байгаа аж. Үүний сацуу Энэтхэгийн засгийн газар үдийн хоолны чанар, аюулгүй байдалд урд нь санаа зовж байгаагүй юм байна. Түүгээр барахгүй үдийн хоолонд жилд хэдэн сая рупи төсөвлөдөг вэ гэхчлэн жижиг асуултад хариулах эрх баригч олдохгүй байгаа нь дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв болжээ.

Цагдаа нар хүүхдүүдийг үхэлд хүргэсэн хоолны орц найрлагыг шалгаж үзсэн бөгөөд лабораторын урьдчилсан шинжилгээгээр үдийн хоолонд хадгалах хугацаа нь хэтэрч, өмхийрч илжирсэн тахианы мах байжээ. Түүнчлэн хэдэн зуун удаа хэрэглэж, чанаргүйдсэн ургамалын тос байсан гэнэ. Ийм хоол идсэн хүүхдүүд тэр даруй гүн хордлогод орж, эмнэлэгт хүргэгдэх замдаа өөд болжээ.

Бихарын боловсролын хэлтсийн газар хүүхдүүдэд өгч буй үдийн хоолны чанар, түүнийг боловсруулсан программыг дахин шинэчлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Сая гаруй хүүхдэд өдөр бүр хооллож буй үдийн хоолыг хэн хаана хэзээ бэлтгэж, ямар хүнсний бүиээгдэхүүнийг хаана хадгалж бйадаг нь ч тодорхойгүй байгаа юм.

Урьд нь Делигийн нэгэн бага сургуульд үдийн хоол хүргэж ирсэн автомашинд харх үүрлэсэн байсныг илрүүлж байсан удаатай аж. Энэтхэгийн чанаргүй үдийн хоол анх удаа сөхөгдөж буй хэрэг биш. Урьд нь НҮБ, ДЭМБ-ийн шинжээчид хоёр ч удаа Андра Прадеш, Мадиа Прадеш хотуудад аудитын шалгалт хийсэн бөгөөд үдийн хоол эрүүл мэнд, илчлэгийн талаас ямар ч шаардлага хангахгүй байгааг шүүмжилсэн байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button