Мал хорогдол их байна
мөн үеийнхээс 362,8 мянган толгой буюу 2,3 дахин өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 29,5 мянга, үхэр 63,1 мянга, тэмээ 0,9 мянга, хонь 278,0 мянга, ямаа 267,0 мянга байна.
Нийт хорогдлын 43,5 хувийг хонь, 41,8 хувийг ямаа эзэлж байна. Тодруулбал, малын хорогдол хамгийн их байгаа аймгуудад Архангай аймагт оны эхэнд тоологдсон малын 5,5 хувь буюу 187,8 мянга, Хөвсгөл аймагт 2,3 хувь буюу 84,6 мянга, Завхан аймагт 2,5 хувь буюу 55,9 мянга, Дорнод аймагт 3,6 хувь буюу 43,6 мянга, Баянхонгор аймагт 2,0 хувь буюу 52,2 мянга, Төв аймагт 1,0 хувь буюу 31,0 мянга, Говь-Алтай аймагт 1,6 хувь буюу 31,3 мянга, Булган аймагт 1,1 хувь буюу 27,5 мянга нь 2013 оны эхний зургаан сард хорогдлоо.
Улсын хэмжээнд хорогдсон малын 80,5 хувийг эдгээр аймагт хорогдсон мал эзэлж байна. Түүнчлэн улсын хэмжээнд 2013 оны эхний зургаан сард 64,2 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 47,2 мянга буюу 277,6 хувиар өсчээ.
С.Саранзаяа
Оллоо.мн