Ногоон байгууламжийн газаргүй 1400 аж ахуй нэгж бий

нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил газрынхаа 10-аас доошгүй хувьд нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хийж гүйцэтгэсэн эсэх талаар судалгаа гаргахаар ажиллажээ.

Захирамжаар томилогдсон ажлын хэсэг хотын I зэрэглэлийн бүс Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшигч иргэн, ААН, байгууллагуудын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн хийж гүйцэтгэх боломжтой талбайн судалгааг хийжээ.

Хотын I зэрэглэлийн бүсэд нийт 7002 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байгаагаас 80 хувь нь ногоон байгууламж байгуулах боломжтой, 20 хувь нь сул талбайгүй, эзэмшил газрынхаа бүх талбайд барилга барьсан байна.

Захирамжийн дагуу нийслэлийн 2,3 дугаар бүсийн эзэмшил газаруудад энэ долоо хоногт багтаан судалгаа хийж дуусгах, ногоон байгууламж байгуулах боломжгүй газар эзэмшигчдийн 10 хувийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол наадам цогцолбор, дүүргүүдийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг бусад ногоон байгууламжид шилжүүлэх, дээрх ажлыг хийж гүйцэтгэх зөвлөмж, мэдэгдэлийг 28-наас өмнө тараах, гэрээнд өөрчлөлт оруулах, хариуцлагын тогтолцоог уялдуулах, ажлыг хууль эрхзүйн хүрээнд нэг горимд оруулахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажлын хэсгийнхэнд үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button