Тусгай хамгаалалттай газар нутгийг үнэгүйдүүлж байх шиг

нөөц, байгалийн дурсгалт газар гэж дөрөв ангилдаг Гэвч жуулчид ихээр очдог манай орны байгалийн дурсгалтай, цогцолбор газрууд энэ цаг үед үнэгүйджээ.

Тусгай хамгаалалттай бүс рүү нэвтрэхэд гадаад хүн 3000 төгрөг, монгол хүн 300 төгрөг төлдөг. Жишээ нь байгалийн дөрвөн өнгийг нэг дор үздэг гэсэн гээд Ёлын амыг товлон зорьж ирсэн жуулчин байг л дээ. Тив алгасан өч төчнөөн мөнгө зарсны дараа сая зорьсон газартаа иртэл инээд хүрмээр мөнгө нэхээд угтаж байх. Дотроо шоолж байгаа шүү дээ, аялагчид. Монгол Улс онгон дагшин байгалийн төрхөө үнэгүй үзүүлдэг юм байна гэж гаднын жуулчид гайхаад буцдаг талаар хөтөч болгон хэлдэг.

Машинаас бол бүр татвар хураамж авахгүй. Өнгөн хөрсийг сүйтгэж улаан тоос босгосных нь төлөөсөнд ядахнаа 5000 төгрөг авдаг баймаар. Жуулчдад ганц аяга хоолны үнээр Ёлын ам, Хөвсгөл нуур, Хорьдол сарьдагийн дархан цаазат газар, Даян дээрхийн агуй гээд Монголын онгон байгалийн хаана ч хэдий хугацаанд ч дураараа тэнэх эрх өгч байгаа нь зөв үү, буруу юу. Тусгай хамгаалалттай нутгийн захиргаа буруу гээд Сангийн яаманд нэвтрэх эрхийн тасалбарын үнийг нэмье гэсэн санал саяхан оруулсан юм билээ. Гэтэл Тусгай хамгаалалтай газрын тухай хуульд нэвтрэх хураамжийн талаар дурьдаагүй учир ийн хоёр яам тохиролцож үнэ нэмэх нь хуульд зохицохгүй гэх нь тэр.

Эрхзүйн зохицуулалт байхгүй гэдэг энэ шалтгаанаар онгон дагшин байгаль маань шинэ хууль гартал үнэгүй хэвээрээ л байх нь. Уг нь тусгай хамгаалалтын талаархи хуулийн шинэчилсэн найруулга явсан юм билээ л дээ, дээшээ. Гэхдээ тэр батлагдаж ирээд, хүн шоолохооргүй үнэ тогтоотол энэ зун элбэг барагдана. Дараа зун ч хамрагдаж магад. Цаг хугацааны хувьд явцгүй ч хэрвээ шинэчилсэн хууль батлагдвал хүн их бага очдогоос нь хамаараад үнэлгээг нь тогтоож болмоор л санагдана.

Бидний шүтээд байдаг газруудыг гаднынхны өмнө үнэгүйдүүлж байгаа бас нэг гажуудал байна аа. Хэдхэн төгрөгийн ч гэсэн тасалбар таслаад олсон орлогыг нь тусгай хамгаалалттай газартаа захиран зарцуулдаг бол өөр. Гэтэл оготно хөеөгөө цуглуулж байгаа юм шиг олсон хэдэн төгрөгөө тоо ширхэгээр нь улсын төсөвт тушаана. Улсаас эргээд энэ газартаа мөнгө төсөвлөнө. Захиран зарцуулах эрх нь байгаль хамгаалах тухайн газартаа байдагсан бол мөнгө олох гэж шамдана даа. Улс авчихдаг юм чинь гээд ийм татвар авахдаа хойрго байдгийг албаны хүмүүс нь өөрсдөө хэлж байна. Мөн БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтний хэлснээр бол одоогийн байдлаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газраас л тогтмол тасалбар тасалж байгаа гэнэ. Хөвсгөл, Ёлын ам, Хустайн нуруу, Хорьдол Сарьдаг, Хар ус нуур бол дураа хүрвэл авна, дургүйгээ хүрвэл авахгүй, чөлөөтэй нэвтэрч болно.

Алдаг оног тасалсан тасалбараар жилдээ орж гарж байгаа жуулчдын тоог харуулах юм бол 2009 оны байдлаар Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гадаадын 10 мянга, дотоодын 36 мянга, Хөвсгөлд гадаадын дөрвөн мянга, дотоодын 10 мянга, Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт гадаадын зургаан мянга, дотоодын гурван мянга дөрвөн зуун жуулчин нүдээ баярлуулж, сэтгэлээ баясгажээ. 3000, 300-гийн талаар албаны хүмүүс чамлалттай байна. Аль арван хэдэн жилийн өмнө тогтоогдож байсан хураамж одоо нэмэх цаг нь аль хэдийнэ болсон мэт санагдана. Байгаль орчин, аялал жуулчлалын тал дээр манайд зөвлөдөг олон улсын зөвлөхүүд дотоодын жуулчлалын татвар хураамжаа өндөрсгө гэж зөвлөсөн байх юм.

Монголчууд ч эх нутгаа үзэхэд татвар татаас гэлээ гэхгүй байх. Хүн бүр экологийн тэнцвэр, байгалийн онгон дагшин байдлыг хэвээр нь хадгалахад санаа зовж байхад авсан мөнгийг нь нутагт нь шингээнэ гэвэл хэдэн төгрөгийн хураамж өгсөн ч яах вэ гэх байх. Угаасаа үнэтэй зүйл үнэ цэнэтэй байдаг бичигдээгүй хууль бий. Жишээ нь Хөвсгөл нуур тийш зорьж байгаа гаднын жуулчид улсад гурван мянган төгрөгийн хураамж төлөөд л Монгол Улсын усны нөөцийн 96 хувь дээр аялана, ой модны 60-70 хувь төвлөрдөг ойгоор зугаална, бохир шингэнээ онгон дагшин газар маань хаяна гэж бодоход арай л бага үнэлгээтэй биш гэж үү.

Тусгай нутгийг хамгаалж байгаа хүмүүс л энэ бүгдийг хариуцна. Гэтэл байгаль хамгаалагчид нь ажилласан жилээсээ хамаарч сардаа 150-200 мянган төгрөгийн цалинтай, банкны зээлгүй хүн үгүй. Хөвч ой, хээр талаар ганц хийн буутай л явна. Улсаас өгсөн хангалт нь л энэ. Нэг инээдэмтэй нь төсөвлөж байгаа мөнгөний 98 хувь нь аж ахуйд зарцуулагдаж яг байгаль хамгаалахад хоёр хувь нь л ногддог гэх. Энэ жилээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу нийт зургаан хэсэг газрын 2.5 сая гаруй га талбайг улсын тусгай хамгаалтад нэмлээ, хэд хэдэн газрыг тусгай хамгаалалтын зэргийг ахиуллаа. Байгаль экологийн өндөр ач холбогдол бүхий үзэсгэлэнт газар нутгийг төрийн хамгаалалтад авдаг. Тэгээд яагаад гаднынханд зориулж хямдрал зарлаад байгаа юм бэ.

Говийн их, Богдхан уул, Увс нуурын ай савын, Дорнод Монголын, Монгол Дагуулын дархан цаазат газрууд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар нь олон улсын Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд, Дэлхийн соёлын болон байгалийн өвийн жагсаалтад Увс нуурын ай савын дархан цаазат газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газраа бүртгүүлсэн. Дэлхийн өв шүү гэж том дуугарчихаад араас нь 3000 төгрөг хураалга гэж хэлэхэд арай л болохгүй санагдана.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button