Эрдэнэт үйлдвэрийг 109 сая ам.долларын барьцаанд тавьсан байжээ

хэрэг шуугиан дэгдээж байна. Ш.Батхүү нь 2009 онд Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригоор туслуулан зээл авсан аж. Тийм учраас Ч.Ганзоригийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа гэнэ. Жаст группийн захирал Ш.Батхүү 2009 онд тус зээлийг зургаан жилийн хугацаатайгаар авчээ. Ингэхдээ зээлийг гурван үе шаттайгаар авсан аж. Харин тэрээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш зээлээ графикийн дагуу төлөөгүй учраас Стандарт банкнаас тус үйлдвэрт хандсан албан бичиг ирүүлсэн байж. Үүний дараагаар тус банкнаас найман хүнтэй ажлын хэсэг томилогдон Эрдэнэт үйлдвэр дээр хоёр удаа ирж ажиллаад явжээ.

Гэвч Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд тус үйлдвэрийг банкинд зээлийн барьцаанд тавьсан гэх нэг ч гэрээ, баталгаа болох бичиг баримт архиваасаа олоогүй байна. Гэтэл Стандарт банкны ажилтнууд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын баталгаат гарын үсэг бүхий зээлийн баталгааг үзүүлжээ. Одоогийн байдлаар Ш.Батхүү авсан зээлийнхээ таван сая ам.долларыг буцаан төлсөн байгаа гэв. Харин Ш.Батхүү нь хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтэй Банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэжээ. Гэтэл Стандарт банк Бид хуурамч бичиг баримтад үндэслэн зээл олгоно гэж байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан хэмээсэн байна. Тийм учраас Стандарт банкны гомдлын дагуу уг асуудал Лондонгийн Арбитрын шүүх дээр хүргэгдсэн гэнэ. Харин шүүхэд Эрдэнэт үйлдвэрийг батлан даагчаар, Жаст группийг хариуцагчаар татаад байгаа аж.

Ц.Даваацэрэн Ийм асуудал гарсан нь үнэн

Харин энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн Ийм асуудал гарсан нь үнэн. Өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ асуудал сөхөгдсөн юм. Гэхдээ хамгийн ээдрээтэй байгаа асуудал нь манай үйлдвэрийн архивт зээл авсан болон батлан даалт гаргасан гэсэн ямар ч бичиг баримт байхгүй байгаа. Стандарт банкны зүгээс Жаст группийн зээл авахдаа бүрдүүлсэн бичиг баримтыг хуулбарлан манайх руу явуулсан. Үүнийг нь бид Төрийн өмчийн хороо руу явуулсан байгаа. Түүнээс биш манай талд эх хувь нь байхгүй. Манай байгууллагын зүгээс үйлдвэрээ асуудалд оруулахгүй байх үүднээс ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн гэжээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Д.Цогтбаатар Стандарт банкнаас ирсэн гэрээ гэх мэт зүйлсийг хуулийнханд өгсөн

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Төрийн өмчийн хорооны Стандарт банкнаас ирсэн гэрээ гэх мэт зүйлсийг хуулийнханд өгсөн гэлээ.

н.Мөнхсайхан Одоогоор асуудлыг нягтлан шалгаж байгаа

Мөн энэ асуудлын талаар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Мөнхсайхантай холбогдон лавлахад Одоогоор энэ асуудлыг нягтлан шалгаж байгаа. Манай байгууллагын Хуулийн хэлтэс болон Эдийн засгийн хэлтсийнхэн уг асуудлыг тодруулахаар ажиллаж байна. Тодорхой хариу гарсан даруйд мэдэгдэх болно гэсэн юм.

Ямартай ч энэ асуудлыг хуулийн байгууллага хэрхэн шийдэхийг хүлээх л үлдлээ. Мөн үүсээд байгаа асуудлыг шалгахаар Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлал, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсэгт Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон Монголбанк, Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөл багтсан гэнэ.

Г.Баярцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button