Газар тариалангийн техник хэрэгслийн шоу болно
механизмын Farm Show-г ирэх сарын 15-16- нд зохион байгуулахаар товложээ. Шоуны эхний өдөр төмс, хүнсний ногоо, үр тарианы бүх төрлийн техник хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж.
Дархан хотын иргэдэд үзэсгэлэнгээс шинэ ургацын ногоо, үндэсний хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ. Шоуны хоёр дахь өдөр Chal- lenger, Claas зэрэг олон маркийн газар тариалангийн техникүүдийг тариан талбайд ажиллуулж, харьцуулан харах, илүү сайныг нь сонгох боломжийг тариаланчдад олгох гэнэ.
Farm show-ны төгсгөлд зохион байгуулагчид тариаланчдад хандан цаг агаар, буудай, ногооны үнэ ханшийн талаар мэдээлэл өгөх аж.
С.Саранзаяа
Оллоо.мн