Усанд эндэж амиа алдах тохиолдол нэмэгджээ
эндэх явдал багагүй гарах боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд голын усанд живж амиа алдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал энэ сарын 20-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлах Үүрийн голын усанд тус сумын харьяат 30 настай эрэгтэй, живж нас барсан байна.
Мөн энэ сарын 21-нд Налайх дүүргийн долоодугаар хороо, Туул голын уснаас эрэгтэй хүний цогцос олдлоо гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад СБД-ийн 15 дугаар хороонд оршин суугч 27 настай эрэгтэй живж нас барсан болохыг тогтоосон аж.Түүнчлэн Дорнод аймгийн нутагт орших Хэрлэн голын усанд тус аймгийн харьяат 28 настай эрэгтэй мөн л живж амиа алдсан хэрэг гарсан бол Увс аймгийн Хяргас сумын нутаг, Хяргас нуурын усанд 45 настай эрэгтэй живж амиа алдсан хэрэг гарсан байна.
Талийгаачийн цогцосыг одоо болтол олоогүй байгаа бөгөөд тус аймгийн Онцгой байдлын эрлийн баг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.