ҮI, XI ангиудад шинээр сурах бичиг хэвлэгдэнэ

Ингээд БУЯН-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн мэргэжилтэн П.Жавзмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Бага ангийн сурах бичгүүд бүрэн хэвлэгдэж дуусаад байгаа. Харин дунд болон ахлах ангийн сурах бичиг хэзээ хэвлэгдэж дуусах бэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн 2013-2014 онд хэрэглэгдэх I-Ү ангийн 38 нэр төрөл бүхий сурах бичгийг бүрэн хэвлээд сургуулиудад нь нийлүүлэгдэж дуусаад байгаа. Дунд, ахлах ангийн сурах бичгийн тухайд ирэх сарын 13-н гэхэд хэвлэлтээс гарч сургуулиудад хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Энэ жил сурах бичгүүдийн хүрэлцээ хангалттай байж чадах уу?

-Эцэг эхчүүдийн худалдан авах чадвараас шалтгаалан сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байдаг. Иймээс сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны Боловсролын салбарын шинэчлэл төсөл-ийн санхүүжилтээр сурах бичгүүдийг хэвлэн нийлүүлж, сургуулийн номын сангаар дамжуулж түрээсээр хэрэглэх боломжтой байгаа юм. Түрээсээр ном хэрэглэх хүүхдүүд нь амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд байхаас гадна сургуулиасаа хэрэгтэй байгаа номоо хямдралтай авч хэрэглээд буцаан сургуулийнхаа номын санд өгөхийг хэлнэ.

-Шинээр хичнээн сурах бичиг хэвлэгдэж байгаа бэ?

-ҮI, XI ангийн 24 нэрийн сурах бичиг 300 мянга гаруй тус бүрдээ багшийн гарын авлагатайгаар хэвлэгдэж байгаа. Энэ нь хүүхдүүдэд илүү ойлгомжтой болох юм.

-Үнэ ханшийн хувьд ямар байх бол?

-I-Ү ангийн сурах бичгийг тоо хувь улсаас үнэ төлбөргүй хангадаг. Харин дунд, ахлах ангиудын сурах бичгийн тухайд 40 хувийг нь улсаас даадаг. Үүнд амьжиргааны баталгаажих төвшин доогуур орлоготой өрх, өрхийн гурваас дээшгүй хүүхэд ЕБС-д сурдаг, асран хамгаалагчынхан нэг нь хөгжлийн бэрхшээлтэй гэх зэрэг ийм өрхийн хүүхдүүд хамрагддаг байгаа. Үлдсэн 60 хувь нь зах зээлээс худалдан авдаг мөн түрээсийн сурах бичигт хамрагдах боломжтой байдаг. Үнийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэхгүй байх.

-Энэ жил сурах бичгийг хичнээн компани хэвлэн нийлүүлж байгаа бэ?

-Нийтдээ 19 компани хэвлэн нийлүүлж байгаа. Тухайлбал, бага ангийн сурах бичгийг Соёмбо притинг, Битпресс, BCI , Сод пресс зэрэг дөрвөн компанид хэвлэсэн.

– Өмнөх жилүүдэд сурах бичиг алдаатай хэвлэгдэж байна гэж шүүмжилдэг байсан. Ер нь ямар хяналт тавьдаг вэ?

-Боловсролын хүрээлэн болоод яамны зүгээс анхаарч үздэг. Боловсролын хүрээлэн дээр агуулгын редактор, техникийн редактороос гадна мэргэжил арга зүйн зөвлөл, яамны хөндлөнгийн баг буюу хэрэглэгчдийн төлөөлөл оролцуулсан хөндлөнгийн шинжээчийн баг хяналт тавьж олон удаагийн уншилт засвар орж байгаа болохоор чанарын хувьд дэвшилттэй гарна.

Д.Энхцацрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button