Урлагийнхан байгалиа хайрлах аянд нэгдлээ

хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү аяны зорилго нь иргэдийг соён гэгээрүүлэх ажил бөгөөд нөгөө нэг чиглэл нь хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас бохирдсон мод бут,уул овоо, булаг шандыг цэвэрлэх, хамгаалах ажил байх юм байна. Уг үйлсэд жүжигчин МУСТА Б.Навчаа тэргүүтэй урлагийн одод оролцож буйгаараа онцлог.

Тодруулбал хадагны буруу хэрэглээ, түүнээс болж байгаль орчинд учирч буй хор хохиролтой тэмцэх, иргэдийн зүгээс амьд байгалиабохирдуулан сүйтгэж байгаа зүй бус үйлдлийн хор уршгийг арилгахын тулд энэхүү аяныг зохион байгуулах санаачлага гаргасан байна. Энэхүү санаачлагыг Гэрэлт ЦалигТББ ажил хэрэг болгох бөгөөд хадагны буруу хэрэглээний хор хохиролыг сурталчлах хадганд боомилуулсан моддыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах аж.

Нэгэн цагт эдийн дээд гэгдэж байсан хадаг өнөөдөр хүмүүсийн мухар сүсэгийң улмаас байгаль орчныг бохирдуулагч, моддын амийг таслагч гол хэрэгсэл болж хувирсаар байгаа бөгөөд сайн санааны аяныг зохион байгуулагч тус ажлыг иргэд байгууллагуудын дэмжлэг туслалцаа хамтын оролцоотойгоор л амжилттай зохион байгуулж иргэдийн экологийн боловсролд том түлхэц өгч чадна хэмээн хэллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button