Ирэх сард сурах бичиг бүрэн хэвлэгдэж дуусна

шинэчлэх ажлыг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа.

Энэ хугацаанд 12 жилийн сургалттай 1-5, 8-10 дугаар ангийн нийт 89 нэр төрлийн сурах бичгийг бүрэн шинэчлээд байна. Энэ онд 6, 11 дүгээр ангийн сурах бичгийг, ирэх онд 7, 12 дугаар ангийн сурах бичгүүдийг шинээр зохион хэвлүүлснээр сурах бичгийг ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжих шилжилттэй уялдуулан шинэчлэх ажлыг дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Цаашид сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор сурах бичгийг шинэчлэх ажил тасралтгүй хийгдэх юм.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 100 хувь, дунд ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангаж ирсэн.

Энэхүү хөнгөлөлтөд дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь нь хамрагддаг. Энэ хичээлийн жилд ашиглагдах сурах бичгийн хэвлэн нийлүүлэлтийн ажил бараг дуусч байгаа аж. Тодруулбал, 2013-2014 оны хичээлийн жилд хэрэглэгдэх 1-5 дугаар ангийн сурах бичиг бүрэн хэвлэн нийлүүлэгдсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, тендерт ялсан Бит пресс, BCI, Соёмбо, Сод пресс зэрэг хэвлэлийн газруудаасаа аймаг, нийслэлийн боловсролын газрууддаа хүргэгдсэн. Тэндээсээ сургуулиуддаа бүгд хүргэгдсэн гэсэн үг. Нийтдээ 38 нэр төрлийн 731654 ширхэг сурах бичиг нийлүүлэгдээд байгаа юм байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button