Ажлын гараа-аа залуус Төмөр замаас эхлүүлээ

гавшгай 15 залуу Монголын төмөр зам ХХК-д ажиллахаар өчигдөр ажилдаа гарчээ.

МЗХ-оос санаачлан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж байгаа Ажилтай, орлоготой Монгол Залуу хөтөлбөрийн Ажлын гараа төсөлд хамрагдсан 4 дэх багийн гавшгай залуус ийнхүү Монголынхаа төмөр замын бүтээн байгуулалтанд оролцохоор илгээгдэж байна.

Түүнчлэн Уул уурхайн яам Ажлын гараа төсөлд нэгдэж дэмжин ажиллахаар болсон гэдгийг хөтөлбөрийг зохицуулагч хэлж байна. Дараагийн гавшгай залуус тун удахгүй Эрдэнэт үйлдвэр ХХК, Шивээ овоо ХК зэрэг үндэсний үйлдвэрүүдэд ажиллахаар явах юм.

Оюутан залуучуудыг ажлын гараанд илгээж, зуны амралтаараа ажилтай, орлоготой байх боломжийг олгож байгаа энэ ажил ямар их эрэлттэй байсан нь илгээгдэж байгаа залуучуудын сэтгэгдлээс мэдрэгдэж байлаа. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа оюутан залуус сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компанийн зүгээс нэмэлт урамшууллыг олгох гэнэ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button