Д.Эрдэнэбат гишүүн жиргээчдэд хонь гаргаж өгөх гэнэ
Тэгвэл энэ үеэр хэдэн гишүүн маань хээр талаар хээв нэг яваа сурагтай. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат жиргэсээр сууна.
Сүүлийн өдрүүдэд тоолох төгрөгтэй, толгойдоо мэдлэгтэй хэсэг жиргээч амралтад явж, хонь гаргах сураг дуулдана. Тодруулбал, Д.Эрдэнэбат дарга Багануур дүүрэгт Хэрлэн голын эрэг дээр байрлах Ноён тур жуулчны баазад жиргээч нөхдөө амрааж хонь гаргах юм байх. Улстөрд суудалтай, зангиатай эрхмүүд дундаа шаггүй жиргээч гэгддэг Д.Эрдэнэбат дарга байсхийгээд л зохион байгуулалт хэр явж байна гэж асуун Хорхогтой, хуушууртай, хөгжимтэй, хөгжилтэй уулзалт болгоно шүү хэмээн сануулан жиргэсээр байна.
Дашрамд дуулгахад тэд ирэх пүрэв гарагт буюу 24-ний өдөр хөдлөх бөгөөд хэн бүхэнд нээлттэй гэнэ. Хамт яваад даргын хонийг идчих хувьтай хүн олон байгаа биз ээ.