Газар өмчлүүлэх Зуслангийн товчоо байгуулна
Тэргүүлэгчдийн 2012 оны Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 25 дугаар тогтоолоор батлагдсан 26 байршилд Ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан.
Үүнтэй холбогдуулан зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлын бэлтгэл хийгдэж байгаа юм. Ирэх сарын 1-нээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу зуслангийн газарт хамаарагдсан газрыг иргэдэд өмчлүүлж эхэлнэ. Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 26 амны наймд нь 27 000 иргэнд зуслангийн газрыг нь өмчлүүлэх боломжтой болоод байна. Цаашид ч бусад амуудад газар өмчлөгдөх аж.
Мөн ирэх сарын нэгнээс зуслангийн амуудад Зуслангийн товчоо байгуулахаар болсон байна. Энэ товчоо нь иргэд зуслангийн газраа хэрхэн өмчлөх, шинээр газар авахад ямар шаардлагыг хангасан байх талаар дэлгэрэнгүй мэдээллийг бүгдийг нь өгөх аж.
С.Саранзаяа
Оллоо.мн