Монголбанкны мэдэгдэл
авагчаас санал болгосны дагуу тус банкны тодорхой актив, пассив хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Хадгаламж банк нь Монгол Улсын бүх аймаг, суманд 503 салбар нэгжээр дамжуулан банкны бүхий л төрлийн үйлчилгээг, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмж, орон сууцны хэрэглээний төлбөр зэрэг олон нийтэд үзүүлэх төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцан гүйцэтгэдэг, 3268 ажиллагсадтай, банкны системийн нийт активын 8 хувийг бүрдүүлдэг, системийн ач холбогдол бүхий 5 банкны нэг тул Монголбанк, Засгийн газраас дээрх шийдвэрт хүрсэн болно.
Хадгаламж банкны тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд ийнхүү шилжүүлснээр тус банкинд 2011 оноос хойш үүссэн санхүүгийн чадварын хүндрэлийг шийдвэрлэж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан, тус банкнаас иргэдэд үзүүлдэг банкны болон төрийн санхүүгийн үйлчилгээ хэвийн, тасралтгүй, саадгүй явагдах нөхцөлийг хангана.
Монголбанк