Марте Арабын ертөнц бол бүхэлдээ хүчирхийлэгч машин
хулгайлагдаж, амьдын тамд бие мах бодь, сэтгэл зүрхээрээ яргалуулсан нэгэн. Бүлэг залуусын бэлгийн хэрэгсэл болж байсан Марте өдгөө эх орондоо ирээд байгаа ч түүний туулж өнгөрүүлсэн өдрүүд амьдралд нь маш том хар толбо болон үлдсэн. Тэрбээр хүчирхийлэлд өртсөний дараа цагдаад хандсан боловч Согтуугаар архи хэрэглэж, гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орсон гэх шалтгаанаар Дубайн шүүх 1.4 жилийн ял оноожээ.
Түүний СNN агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Би яриагаа эвгүй зүйл асууж эхэлмээргүй байна. Тийм болохоор юун түрүүнд эрүүл мэндийн чинь талаар асуусан нь дээр байх. Бүх зүйл ард өнгөрсөн учир одоо дээрдэж байгаа биз дээ?
-Надад тэр үеийн дурсамж гэж байх ёсгүй мэт санагддаг. Гэхдээ энэ талаар ярихаар шийдсэн болохоор болсон бүх зүйлийг үлдээлгүй ярих зоригийг эрт гаргасан. Одоо бол бүх зүйл хэвийн байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Шүүх миний эсрэг шийдвэр гаргахаас эмээж байгаа.
-Ямар зорилгоор Арабын Нэгдсэн Эмират улсыг зорьсон юм бэ?
-Би уран зураг, орчин үеийн урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг. Арабыг зорих шалтгаан маань маш энгийн. Харин энд ирэхдээ нийгмийн үзэл санаа, орчны нөлөөллийн талаар бага мэдлэгтэй очсон минь алдаа болж хувирсан.
-Таныг хүчирхийлэлд өртсөний дараа шоронд ял эдлүүлэх шийдвэрийг Дубайн эрх баригчид гаргасан. Харин Норвегийн Засгийн газар тэдэнтэй ярилцсаар байна. Гэвч хэлэлцээр удаан үргэлжилсний эцэст асуудал шийдэгдээгүй л байна?
-Хэрэг явдал ярвигтай байсан. Тэд намайг хүчирхийлэлд өртсөний дараа гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орсон гэх үндэслэлээр ял тулгасан. Энэ бол байж боломгүй явдал. Хэрэг явдал Катарт болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Арабаас Дубайд очсоны дараа маш аймшигтай нөхцөл байдалд орсон. Харин Норвегийн засгийн газар яаралтай арга хэмжээ авч, Катарын эрх баригчидтай уулзсаны дүнд намайг түр батлан даалтад гаргаад байна. (Тэрбээр одоо Катар дахь Норвегийн хүмүүнлэгийн Самнет төвд хоргодож байгаа)
-Та яагаад хүчирхийлэлд өртсөн талаараа ярихыг хүсч байвал нээлттэй байгаа шүү. Гэхдээ хүсэхгүй бол таныг би хүчлэхгүй?
-Зүгээр дээ. Тэр үед би өөрийгөө зарим талаар буруутгадаг. Европчууд Арабын ертөнцөд хөл тавихдаа маш болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр үед би найзуудтайгаа шөнийн клубт орж бага зэрэг наргисан. Гэтэл бидний өрөөнд үл таних араб залуус орж ирээд хамт уухыг санал болгов. Цаг орой болсон болохоор эртхэн харихаар шийдэж, гэр рүүгээ явахаар болсон юм. Тэгтэл тэд хундага архи уухыг санал болгосон. Түүнийг нь уучихаад гарах гэтэл толгой өвдөөд, үхэх гэж байгаа юм шиг л мэдрэмж төрсөн.
-Тэднийг ширээндээ урихдаа ямар зорилго агуулсныг нь асуугаагүй хэрэг үү?
-Тийм боломж гараагүй. Нэг л мэдэхэд толгойд ямар нэг юм углачихсан, араб хэлээр энд тэндгүй л хашхираад байлаа. Гарыг минь хүлж, харанхуй өрөөнд байлгадаг байсан. Өдөр бүр л хүчирхийлэл дор амь тэмцэж хэвтэх нь надад ахадсан хувь тавилан юм шиг санагдаж, уйлах ч нулимс үлдээгүй. Надад тэр шөнүүдийг тэсч өнгөрүүлнэ гэдэг аймшигтай, хэзээ ч бүтэшгүй зүйл мэт санагддаг байсан.
-Тэднийг бурхан шийтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Аймшигтай хэрэг. Ингэхэд та яагаад хуулийн хариуцлага хүлээх болов?
-Намайг хүчиндэж байсан залуус бүх зүйлийг нарийн төлөвлөсөн юм билээ. Тэд миний визийг устгаж, паспортыг минь барьцаалсан. Би арай ядан цагдаа дуудахад 10 гаруй офицер ирээд, нөхцөл байдлыг нүдээрээ харсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Учир нь тэд зэрлэг этгээдүүдийн найзууд байсан юм билээ. Намайг хэтэрхий залуу охин юм биш үү гэх зэргээр англи аялгатай арабаар ярилцахыг нь сонссон.
-Цагдаа нар таныг хамгаалалгүй, тэдний талд орсон гэв үү. Тэгэхээр тэд ч бас гэмт хэрэгтнүүд болж хувирсан байх нь ээ?
-Харамсалтай нь тийм. Уг нь тэд намайг аварч, Элчин сайдын газарт хэл дуулгаж болох л байсан. Гэхдээ арабын ертөнц бол бүхэлдээ хүчирхийлэгч машин юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Тэндээс гараад шууд л ойролцоо цагдаагийн газар хандсан ч тэд намайг баривчлан, дөрөв хоногийн дараа шууд л 1.4 жил оноосон.
-Дубайд хэр удаан торны цаана суусан бэ. Азаар яагаад суллагдсан юм бол?
-Намайг визний зөрчилтэй мөн бэлгийн гадуур харилцаанд эрчүүдийг уруу татсан болохоор эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тайлбарласан. Гэтэл гэр бүлийнхэн, найз нөхөд маань намайг амьд байгааг ч мэдэхгүй тарчилж байсан шүү дээ. Арай ядан зугтааж, цагдаагийн газар очтол намайг бариад хорьчихсон. Яаж ч тайлбарлаад асуудлыг зөв тийш эргүүлж чадаагүй. Арай ядан Норвегийн Элчин сайдын яамтай холбогдсон.
-Энэтхэг, Арабд олныг цочирдуулсан хүчирхийллийн хэрэг ихээр гарах боллоо. Хамгийн сүүлд Энэтхэгт Швейцарь эмэгтэйг хүчирхийллээ. Арабын ертөнц таны хувьд хар дурсамж болж үлдсэн ч гэлээ тэнд эмэгтэй хүмүүс очих хэрэг байгаа гэж үү?
-Хэрэв Араб, Энэтхэгийг зорих бол зуучлалын компаниа сайн сонгох хэрэгтэй. Танихгүй залуустай юм дуугарах ч хэрэггүй. Зочид буудалдаа байх нь аюулгүй. Энэтхэгт болсон явдлыг сонсоод дотроо маш их эмзэглэсэн. Арабууд бүгд зэрлэг биш ч гэлээ ямар ч зүйл хийж магадгүй залуус олон бий. Намайг хүчирхийлж байсан залуус Чи цагдаа руу залгаж тусламж дуудмаар байна уу. Үгүй дээ. Чамд энд байх сайхан байгаа болохоор яримааргүй байгаа биз дээ гэх зэргээр доромжилдог байсан. Гэхдээ л тэд миний амьд үлдэх итгэл найдвараа алдаагүй гэж бодоогүй учир ингэж хэлдэг байсан байх.
-Тэр залуус таныг хэдий хугацаанд эрхэндээ байлгасан бэ?
-Хүн харанхуй өрөөнд удаан түгжигдэхээр цаг хугацааны мэдрэмжгүй болчихдог юм билээ. Сүүлд өмгөөлөгч маань намайг тэнд сар гаруй хоригдсон гэдгийг хэлсэн.
-Хэрэгтнүүд ял хүлээсэн үү?
-Үгүй.
-Яагаад?
-Миний биенээс эсийн шинжилгээ авч болох байсан ч Дубайн албаны ямар ч хүн хүчлээгүй.
-Таныг араб нөхөртэй гэж сонссон?
-Нөхөр маань араб биш, африк хүн. Судан гаралтай. Бид гурван хүүхэдтэй. Миний амьдралд ийм зүйл тохиолдоогүй бол гэр бүлийнхэн маань насан туршдаа аз жаргалтай байх байсан. Гэхдээ цаашид амьдрах итгэл байлгүй яах вэ. Үр хүүхдийнхээ төлөө амьдарна.
-Дубайн албаны хүмүүс таны хэргийг нягтлаагүй гэж үү?
-Катарын цагдаагийн албаны дарга Аль Мана гэгч хүнд анх гомдол гаргасан. Гэхдээ тэр хэлэхдээ хүчирхийлэлд өртсөн эмэгтэй согтуу байсан болохоор хэрэг явдал ээдрээтэй гэж хэлсэн. Катарын хуульд зааснаар эмэгтэй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн харилцаанд орох, мөн танихгүй эрчүүдтэй унтах хориотой байдаг юм билээ. Инээдтэй байгаа биз.
-Та эх орондоо буцах итгэлээ алдаагүй биз дээ?
-Мэдээж. Би хүсэлтээрээ ажлаасаа гарах өргөдөл өгсөн байсан ч намайг халчихсан байсан. Арабууд тийм л хүмүүс. Компанийнхаа нэр хүндийг бодсон хэрэг. Би энд томилолтоор ирсэн шүү дээ.