Далан сувгуудыг цэвэрлэж байна
бүхий далан сувгийг цэвэрлэхээр календарчилсан төлөвлөгөө гарган батлуулсан юм.
Төлөвлөгөөний дагуу 17-р сургуулиас Ногоон нуур хүртэлх далан суваг, Дэнжийн 1000-ын 1, 2-р суваг, Баруун уулын суваг, нефть баазын гаргалгаа, 1-р хорооллын арын суваг, Хос гүүрний урд талын далангуудыг цэвэрлээд байна. Борооны ус зайлуулах далд шугам сүлжээний цэвэрлэгээгээр 1601 шүүрт худаг, 964 үзлэгийн худгийг цэвэрлэхээр төлөвлөжээ.
Хотын ерөнхий менежерийн баталсан төлөвлөгөөний дагуу Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн цэвэрлэгээ дууссан бөгөөд шугамын цэвэрлэгээний ажилд энэ оны хагас жилийн байдлаар 30.7 сая төгрөг зарцуулсан байна.
Л.Тамир
Оллоо.мн