Мах уу, хор уу?

хадгалалт, савлалтаас болсон өвчлөл дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд заналхийлж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байна. Тэгвэл хоол хүнсний эрүүл ахуйн талаар хамгийн амжилттай шийдвэрүүдийг гаргасан Засгийн газрын тоонд Вьетнам зүй ёсоор багтаж байна.

Учир нь гадаадаас импортоор оруулж ирсэн хөлдүү маханд тэжээллэг бодис, амин элементүүд нь үгүй болсон байдаг хэмээн судлаачид ярьж буйг Lookatүietnam.com сайтад дурджээ.

Вьетнамын Хоолны шинжлэх ухаан, тех­но­логийн ассоциацийн док­тор Тран Ван Ки Удаан хугацаанд хөлдүү хад­га­лагдаж, тээвэр­лэг­дэх­дээ тухайн маханд агуу­лагдаж буй тэжээллэг уураг нь хор болон хувирдаг хэмээн ярьжээ. Түүний но­толж буйгаар удаан ху­гацаанд хөлдөөсөн махны 30 хувь нь л уураг болон үлдэж бусад нь хорт бодис ялгаруулдаг юм байна.

Гэхдээ Вьетнамд им­портын махны үнэ дотоодод боловсруулж буй махныхаас даруй хоёр дахин хямд. Тус улсын Хоол судлалын төвийн доктор Ли Ким Ху Удаан хугацаанд хөлдөөсөн махны олон тооны витамин, цайр, магни, өөхний хүчил зэрэг эрдэс бодис нь үгүй болдог гэж ярьж байна. Хэрэв хөлдүү мах худалдан авсан бол гэсэхээс нь өмнө даруй хэрэглэхийг тэрээр зөвлөлөө. Тухайн махыг дахин өөр хэмд хөлдөөвөл нян үржих шимт нөхцлийг шууд бүрдүүлдгийг бас санууллаа. Иймд доктор Ки Вьетнамын Засгийн газарт хандан гадаадаас хөлдүү мах, малын дотор гэдэс болон толгой, шийр импортлохыг хориглохыг удаа дараа хүссэн юм. 2009 оны гуравдугаар сард тус улсын Сангийн яамнаас импортын махны татварыг 17-33 хувь болгон өсгөсөн арга хэмжээ авсан билээ.

Түүхт Вьетнамд махны чанарыг ийнхүү нарийн судлан үзэж буй бол манайх шиг махгүйгээр маргаашаа төсөөлдөггүй улсад махны чанар, хадгалалтын тухай хэрхэн авч үздэг юм бол.

Монголчууд хүн амаасаа даруй 20 дахин олон малтай. Худалдааны төв нэр­тэй захуудад зарагдаж бай­гаа махны чанарын ту­хайд ярих юм биш. Им­пор­толсон битгий хэл до­тоодын мах боловсруулах үйлдвэрүүдийн бэлтгэсэн махны чанар, стандарт, хэдэн онд бэлт­гэсэн, хэдэн жил хадгалсан тухай мэ­дээлэл нь байхгүйтэй адил.

Энд нэг жишээ татъя л даа. Хамгийн сүүлийн судалгаагаар гэхэд Орост тахианы махыг 39 жил хөлдүү агуулахад хадгалсан жишээ байна. Тэгвэл манайд импортоор орж ирж байгаа болоод дотоодын ченжүүдийн агуулахаасаа гарган тавьж байгаа мах хэчнээн жил сарыг хасах хэмтэй өрөөнд үдсэн бол. Вьетнамд гэхэд Хоол судлалын төв нь махны чанарыг асуудал болгон дэвшүүлж, ходоодонд орж байгаа гол түүхий эдийнхээ чанарыг хөндөн дэлгэсэн байна. Харин манай улсад махны чанар гэхээр гаднаас нь харахад илт өнгө зүс нь алдагдаагүй л бол гал тогоонд ямар амт нэмж, биед юу бий болгох нь сонин биш.

Хамгийн гол нь өнөөх мах гээч эд маань үргэлж шинэ, загсаасан байж гэмээнэ амин дэм, хүнс болж чаддагаас биш хэдэн арван жил хөлдүүс байсан, чанар гэхээсээ хор агуулсан резин болчихоороо ходоод, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд чимээгүй дайн өдөөдөг ч бид анзаардаггүй. Ганц жишээ дурдъя л даа. Хоол судлаачдын ярьж буйгаар мах нь үхсэн эсийг агуулж буй хурдан муудах, хадгалалт даадаггүй эмзэг бүтээгдэхүүн юм. Үхсэн эсийг удаан хугацаанд хадгалснаар амин дэмээ алдаж амьд бие организмд шингэхдээ хор болон хувирдаг.

Харин үүнийг идсэнээр мэдээж эсийн төвшинд бохирдол үүсгэх нь гарцаагүй хэмээн нэрээ хэлэхийг хүсээгүй хоол судлаач хэлэв. Түүний ярьж буйгаар чанараа алдсан мах хэрэглээд л бидний ходоодноос биеэр тархахдаа бидний эсийг гэмтээж, ходоодны өвчин, бүр цаашлаад ходоодны хавдар үүсэх шалтгаан болдог аж.

Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор, дэд профессор Р.Сандуйжав хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалахад зориулсан бодис нь хавдар үүсгэx эрсдэл болдгийг сануулж байна.

Бидний хүнсний зүй зохисгүй, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэдэг маань ийнхүү бидний эрүүл мэндэд чимээгүй дайн зарласаар байна. Тэгвэл бид хэрхэн эрүүл хүнс, эрүүл амьдралын хэв маягтай болох вэ. Шинэ, сайхан загсаасан мах идэхэд төмөр, уураг гээд амин дэмүүдийг маш сайн нөхдөг. Удаан хадгалсан мах бол хогноос өөрцгүй шүү дээ хэмээн БЗД-ийн өрхийн эмч Б.Бямбаханд хэлж байна.

Түүнчлэн махыг удаан хугацаанд хөлдөөхөд үнэр орсон, муудсан хэсэг нь мэдэгддэггүй. Гэтэл түүнийг нь гэсгээгээд хэрэглэснйи дараа хордлого ч болж болзошгүйг тэрээр бас сануулж байна. Харин ЭМШУИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн ахлах багш, дотрын их эмч, анагаах ухааны доктор Ц.Сарантуяа Баталгаагүй хүнс гэдэг нь хоол хүнс дэх шим тэжээлийн бодис хангалтгүй байхыг хэлнэ. Шим тэжээлээр дутмаг, нэг төрлийн дан хоол хэрэглэсэнтэй холбоотойгоор эсвэл бохирдсон хоол хүнс идсэнээс болж ходоодны архаг үрэвсэл үүсдэг.

Баталгаагүй хоол хүнснээс үүссэн ходоодны архаг үрэвсэл сүүлийн үед хүн амын дунд ихсэж байгаахэмээн ярьжээ. Бидний идэж буй мах чухам хэр удаан хадгалсан хийгээд, хэрхэн боловсруулагдаж байгаа нарийн мэдээлэл дутмаг болохоор өнөөгийн монголчууд шим тэжээл гэхээсээ илүү бараг л хор гээд хэлчихэд хилсдэхээргүй зүйл хэрэглэж байгаа юм.

Иймд нийгмийн хамгийн үнэтэй хөрөнгө болсон иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чанарын асуудлыг зайлшгүй хөндөх хэрэгтэй болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button