Улаанбаатарт 29-31 градус дулаан байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт 15 градус дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.