Маргааш эхлэх Дэлхийн спортын наадамд манайх оролцоно

спортын төрлөөр зохиогдохоор болж Монгол Улсаас Сумо бөх, Аэробикийн спортын тамирчид оролцохоор болж өнгөрсөн онуудад зохиогдсон тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс эрхээ аваад байна.

Монголын Сумочдын хувьд 2009 онд Тайваны Коашиун хотноо зохиогдсон ҮIII удаагийн Дэлхийн тоглолтод оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авсан туршлагатай баг явах гэж байна. Энэхүү оролцоо нь Монгол Улсын баг тамирчдын хувьд анхны медаль төдийгүй анх удаагаа оролцсон Длхийн спортын наадам байсан.

Монголын Гимнастикийн холбооны Степ Аэробикийн баг тамирчид 2012 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авснаар энэ удаагийн Дэлхийн тоглолтод оролцох эрхээ аваад байгаа бөгөөд энэ удаад ч гэсэн илүү их амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Дэлхийн наадам нь 1981 онд анх удаа АНУ-ын Калифорния мужын Санта Клара хотноо зохиогдож байсан тэр цагаас хойш 2013 онд 9 дэх удаагийн наадмыг зохион байгуулахаар болж байна. Дэлхийн спортын наадмын гол онцлог нь Олимпийн наадмын хөтөлбөрт багтаагүй олимпийн бус спортын төрлүүдээс гадна соёл, урлагын томоохон арга хэмжээнүүдийг хөтөлбөртөө багтаасан томоохон арга хэмжээ юм.

Колумб улсын Кали хотод 2013 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах WORLD GAMES 2013 дэлхийн наадамд оролцох Монголын баг тамирчдын багийн ахлагчаар Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн, Сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Төгөлдөр нар ажиллаж байна.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button