Дэн Брауны Там дэлгэцийн бүтээл болно
тарьсан зохиолч Дэн Браун өнгөрсөн тавдугаар сард Инферно буюу Там номоо худалдаанд гаргасан. Энэ ном нь ч эхний долоо хоногтоо 250 мянган ам.долларын ашиг олжээ.
Тэгвэл тус зохиолоор хийсэн кино 2015 оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийх гэнэ. 2006 онд Да Винчи код, 2009 онд Албингууд ба сахиусан тэнгэрүүд- ийг дэлгэцийн бүтээл болгон найруулсан Рон Ховард, энэ удаад ч Дэн Браунтай хамтрахаар болжээ. Мөн Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс Харвардын их сургуулийн профессор, бэлгэ тэмдэг судлаач Роберт Лангдоны дүрийг дахин бүтээх аж. Тэд Да Винчи код киногоороо 758 сая ам.доллар Албингууд ба сахиусан тэнгэрүүд-ээр 486 саяын ашиг олж байжээ.
Зохиолч эр Италийн Флоренц хотод судалгааны ажлаар явж байхдаа суут яруу найрагч Дантигийн Инферно туульсаас Там романыхаа санааг олсон аж. Профессор Лангдоны зүүдэнд нэгэн эмэгтэй Библийн судраас иш татан хэлж байхыг харснаар үйл явдал өрнөдөг байна. Там кино гарснаар Флоренц хотын зүглэх жуулчдын тоо эрс өснө хэмээн италичууд үзэж байгаа гэнэ.
С.Саранзаяа
Оллоо.мн