Дунд гол түүх болох нь

даван үерлэдэг байсан гэх ямар ч ул мөр үлдээгүй болохоор тэр. Сүүлийн жилүүдэд нийслэлийн амьдралыг тэтгэдэг Туул, Сэлбэ гол ширгэж үгүй боллоо. Туул голын эмгэнэлт хувь заяаг Сэлбэ гол давтах нь хэмээн дээр дооргүй ярьж, ундаргыг нь дэмжиж, сэргээх ажилд ханцуй шамлах болсон.

Тэгвэл Улаанбаатарын амьдралыг тэтгэдэг өөр нэгэн гол байсныг бид хэдийнэ мартжээ. Энэ бол нэгэнтээ дуунд мөнхөрсөн Дунд гол. Харин одоо бол зүгээр л Алтай хотхон сүндэрлэсэн хуурай сайр. Сэлбэ, Туулын эмгэнэлт хувь заяаг Дунд гол ийнхүү давтжээ. 1966 оны үерээр Улаанбаатарыг урсгах шахаж байсан Дунд голоос хуурай сайр л үлджээ 1966 оны их үерээр Улаанбаатар хот бүхэлдээ усанд автаж, аймшигтай явдал болсныг эмээ, өвөөгийнхөө ярианаас сонсч байсан юм. Тухайн үед Дунд гол эргээ даван үерлэж, нийслэл хотыг бүхэлд нь урсгах шахсан гэдэг.

Олон ч айл үерт автаж, хүн мал эндсэн тухай үлгэр домог шиг яриаг сонсч байсан Дунд гол өнөөдөр хатаж ширгэсэн тогтоол ус мэт болжээ.Энд тэндгүй ундаргыг нь тасалж хашаа, барилга, орон сууцны хотхонууд барьжээ. Ингэж амь тэмцэн ядаж байхад нь нэрмээс болох гэсэн юм шиг хог, новш, барилгын хаягдлаа хаяж, хир буртгаа угаасан бохироо асгадаг дүр зураг Дунд голын түүх болгох нь.

Сэлбэ голын эх болсон Дунд голд хэн буруутай вэ. Ойр орчимд нь хог асгаж ундарга дээр нь барилга барих хүмүүст хэн хариуцлага тооцох юм бэ. Манай улсад уг нь мэргэжлийн хяналт гээч томоохон газар бий.Гэтэл ойрын хэдэн жилд Дунд голын амь тасарч хариуцлаггүй ажил өрнүүлээд байгаа компаниудад яагаад хяналт шаардлагаа тавихгүй байна вэ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button