Тохижилт хог хаягдлын багц ажлууд хэрэгжинэ
шууд нэвтрүүлэгт орж хагас жилд хийсэн ажлынхаа талаар танилцууллаа. Нэвтрүүлгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн.
Он гарсаар тохижилт, хог хаягдлын чиглэлээр 3 багц арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Эхнийх нь Ардчилсан орнуудын чуулга уулзалтыг угтаж нийслэлийн бүх дүүрэг, хороодын тохижилтыг сайжруулж, хог хаягдлыг багасгахад анхааран ажилласан. 2-р багц нь хотын өнгө үзэмжийг гундааж байсан рекламны самбаруудыг буулган, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн цэцэг тарьж Драгоноос Эскадрилийн хөшөө хүртэлх зам талбайг цэвэрлэн, шар хантаазтануудыг хоёр ээлжээр ажиллуулж эхэлсэн байна.
3-р багц ажил нь наадмыг угтан Төв цэнгэлдэх болон Хүй долоон худгийн тохижилт, хог хаягдалд анхаарч ажилласаны дүнд наадамчин олноо сайхан наадуулсан. Захирагчийн ажлын албаны хамт олонтой гар нийлж нийслэлийнхээ бүтээн байгуулалтанд өдөр шөнө гэлгүй чин сэтгэлээсээ оролцсон бүх хүнд талархалаа илэрхийлье гэсэн юм. Удахгүй тохижилт, хог хаягдлын чиглэлээр 4 дэх багц ажлаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр олон нийтэд дуулгав.
Б.Сансартуяа
Оллоо.мн