Барилгын зөвшөөрлийг 21-30 хоногийн дотор шийдвэрлэдэг болсон гэнэ

сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд байгаа нь үнэн. Зөвшөөрөлгүй барилга баригдах нь цаанаа олон талын эрсдэлийг байнгын дагуулж байдаг. Үүнд нарийвчлан гаргасан журам байхгүйгээс хохирогч, гүйцэтгэгч, захиалагч нарын дунд гарсан маргааныг шийдвэрлэхэд хэцүү байдаг. Иймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам-ыг баталжээ. Тус журмаар захиалагч болон гүйцэтгэгч нарын хоорондын ажиллагааг сайжруулах үүднээс хөдөлмөрийн аюулгүй байдлын гэрээг нарийвчлан журмандаа тусгасан байна. Энэ сарын 1-ээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь хоёр удаа хуралдаж зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг судалсны үр дүнд нийслэлд 36 барилга зөвшөөрөлгүй баригдаж буйг тогтоосон байна.

Мөн цахилгаан шугам сүлжээнээс зөвшөөрөл аваагүй, техник, зураг төслийн шаардлага хангаагүй 51 байгууллага байгааг олж тогтоосон аж. Барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчлөн 21-30 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг болгосон аж. Энэ жилийн эхний хагаст 800 гаруй барилга барихтай холбоотой өргөдөл санал гомдлыг хүлээн аван шийдвэрлэсэн байна. Баяр наадам, зуны амралтыг далимдуулан барилгын ажил эхлүүлсэн, удаа дараа хууль тогтоомжийг зөрчсөн иргэн ба аж ахуй нэгж байгууллага, компаниудад тохирсон хариуцлага тооцуулах, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс уг ажлын хэсгийг байгуулжээ.

Мөн цаашид зөвшөөрөлгүй баригдсан барилга, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд нээлттэй мэдээлэлж байх гэнэ. Ингээд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах байцаагч Ц.Энхсайхан нийслэлийн хэмжээнд гарсан үйлдвэрлэлийн ослын талаарх тоон баримтыг танилцуулсан юм. Энэ жилийн тухайд он гарснаас хойш дөрвөн хүн нас барж, 14 хүн хүнд бэртэж, хоёр хүн хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Харин өнгөрөгч оны хувьд оны эхний зургаан сард 18 хүн нас барж, 14 хүн хүнд гэмтэл авсан байгаа. Түрүү жилийнхээс барилгын осол буурсан үзүүлэлттэй байгаа нь сайн талтай байна гэлээ.

Т.Анарчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button