ЦЕГ-ын дэд даргаар хурандаа С.Баатаржавыг томилжээ
худалдан авсан гэх хэрэгт нэр холбогдсон ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Ганболдыг ажлаас нь чөлөөллөө. Харин түүний оронд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа С.Баатаржавыг томилсон байна.
Учир нь тэрбээр мөрдөн байцаах болон мэргэжлийн үйл ажиллагааг хариуцдаг гэдэг утгаараа уг сандлын асуудал дээр хариуцлага хүлээх юм байна. Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүдэд тараасан тусгай зориулалтын уг сандал нь эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох хэлбэр мөн болох тухай, түүнчлэн цаашид үүсэх эрсдлийн талаар үндэслэл бүхий шаардлагыг Монгол Улсын ХЭҮК-оос ирүүлсээр байтал таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хүний эрхийг тууштай хамгаалах чиглэлээр Хууль зүйн яамнаас баримталж байгаа үүрэг чиглэлийг хэрэгжүүлээгүй хэмээн үзэж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ш.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
С.Саранзаяа
Оллоо.мн