Эрээний гудамж гэж эндүүрмээр Зуун айлын зуун зовлонгийн нэг нь Хятадууд

хороонд оршин суудаг иргэдийн талаас илүү хувь нь хятадууд аж.

Их тойруугаас 32-ын тойрог хүртэлх нутаг дэвсгэрт байшингийн дээврийн төмөр зардаг дэлгүүрүүд үргэлжилнэ. Харамсалтай нь эл газрыг эгээтэй л Эрээний гудамж гэж эндүүрэхээр болжээ. Учир нь эдгээр дэлгүүрүүдэд байшингийн дээврийн төмөр зардаг наймаачдын ихэнх нь хятадууд байна. Үл ялиг аялгатай ярихыг нь эс тооцвол тэдгээр хятад иргэдийг монгол гэж андуурмаар болтлоо монголжсон байх юм.

Тэд иргэдэд барааныхаа үнийг өндөр хэлэхээс эхлээд 0.9 мм-ийн зузаантай төмрийг 0.12 мм-ийн үнээр зарж залилдаг байна. Түүнчлэн залилуулснаа мэдсэн иргэд маргаан үүсэхэд бүлэглэн зодож, танхайрсан хэрэг хүртэл гарчээ. Ерөнхийдөө эндхийн дэлгүүрүүд 0.12, 0.9, 0.8-ын гэсэн гурван янзын зузаантай дээврийн төмрийн үнийг янз бүрийн үнээр зардаг аж. Зарим дэлгүүрт нь 0.12-ын төмөр гэсэн атлаа нимгэн байхад нөгөө дэлгүүрт нь арай зузаан байх жишээтэй.

Харин 0.12-ын зузаантай төмөр 4500-5500, 0.9-ийн зузаантай нь 4000-4500, 0.8- ынх нь 3800-4000 төгрөгийн үнэтэй байна.

Хятадууд өндөр үнэ хэлж, иргэдийг залилдаг

Ингээд тухайн газарт дээврийн хавтгай төмөр зарж буй нэгэн иргэнтэй уулзсан юм. Тэрбээр бидэнд нэрээ хэлэхээс эрс татгалзав.

-0.12-ын төмөр хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-5000 төгрөг. Хэдэн метрийг авах юм.

-Яагаад 0.12-ийн төмрүүд нимгэн, зузаан өөр өөр байгаа юм бэ?

-Зарим хятадууд 0.9 мм- ийн төмрийг 0.12 мм-ийн үнээр зардаг. Ихэнхдээ иргэд 0.9 болон 0.12-ын төмрийг ялгадаггүй. Нарийн сайн л үзэхгүй бол анзаарагдахгүй шүү дээ. Гэхдээ 0.12-ын төмөр хоёр янз байдаг. Гантай, гангүй гэж. Гантай төмөр нь арай зузаан мөртлөө амархан хугарч, будаг нь хуулардаг. Харин гангүй төмөр нь нимгэн ч будаг нь хуулардагүй бат бөх байдаг.

-Тэгэхээр наймаага хийхийн тулд иргэдийг хуурч, мэхэлдэг гэсэн үг үү?

-Яг ч тэгэж ойлгож болохгүй л дээ. Гэхдээ бид чинь адилхан л тав арван төгрөгийн төлөө яваа хүмүүс. Гэхдээ хужаа нар үнээ өндөр хэлж иргэдийг мэхэлдэг нь үнэн.

-Дээврийн төмөр зардаг дэлгүүрүүдийн наймаач¬дын ихэнх нь хятадууд юм аа даа?

-Тийм ээ. Бараг бүх дэлгүүрийн наймаачид хятад, хятад эзэнтэй байгаа.

-Танай дэлгүүр ч гэсэн хятад эзэнтэй хэрэг үү?

-Тийм. Манай эзэн оройдоо ирж тооцоогоо хийдэг. Бид чинь өдөрт хэр их хэмжээний дээврийн төмөр зарңа түүгээрээ л

цалинждаг.

-Бид гэхээр тань шиг ажилчид олон байх нь ээ?

-Тийм ээ олон байгаа.

-Тэгээд бүгд бөөний үнээр гэсэн атлаа янз бүрийн үнэ хэлээд байх юм. Та нарт тогтсон үнэ ханш байдаггүй юм уу?

-Яг тэдэн төгрөг гэж тогтсон ханш бйахгүй ээ. Алдагдалгүй л бол дуртай үнээ хэлнэ шүү дээ. Бидний яриа ийн өндөрлөлөө. Үнэхээр манай улс хятадуудаар дүүрчихжээ… гэх бодол өөрийн эрхгүй л толгойд буув. Учир нь Сүх¬баатар дүүргийн XII, XIII хорооны хүн амын талаас илүү хувь нь хятадууд амьдарч байна. Тэд бүхэл бүтэн хороо, гудамжийг эзэгнэж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна гэхэд болно.

Зуун айлыг Хятад хороолол гэж нэрийдэхэд ойрхон байна

Албаны эх сурвалж ч үүнийг үгүйсгэсэнгүй. Тэд Сүүлийн үед Сүхбаатар дүүргийн XIII хорооны хятадуудын тоо харьцангуй буурсан. Тэдний ихэнх нь хотын төв рүү орон сууц худалдаж аваад нүүчихсэн. Харин одоо амьдарч байгаа хятадуудын хувьд 1950-1960 оны үед ирж сууршсан, улмаар үр хүүхэд, ач зээ гээд өнөр олуулаа болчихсон байгаа.Тэд хэдийн Монголжчихсон төдийгүй бичиг баримт нь хүртэл Монгол улсын иргэн болчихсон шүү дээ гэсэн хариултыг хээв нэг өгч байгаа нь харамсмаар.

Түүнчлэн тус дүүргийн XII хорооны хувьд байдал арай өөр гэнэ. Тодруулбал тэнд суурин амьдардаг хятадуудаас гадна явуулын хятадууд хашаа байшин, нийтийн байр, монгол гэр хүртэл хөлслөн амьдардаг аж. Тэд өдөр гадуур холхиод байдаггүй, ихэвчлэн барилга дээр ажилладаг болохоор орой бүрэнхий болсон хойно гэр гэртээ ирцгээдэг байна.

Ойролцоогоор зуун айлд зургаан мянга гаруй хүн амьдардаг бөгөөд энэ нь хятад иргэдтэй нийлүүлж тоолсон дундаж тоо аж. Одоогийн байдлаар Зуун айлд 800 орчим хятад иргэн оршин суудаг гэх халагламаар мэдээ хүртэл байгаа юм.

Харин ойр хавийнх нь иргэд тэдгээр хятад иргэд 2-3 айлын хашаатай дүйцэхүйц газар авч өнгөн дээрээ ядуу тарчиг мэт дүр эсгэвч дотроо тансаг харш шиг тохижуулсан байшинд амьдардаг талаар хэлж байв. Энэ мэт даварсан хятадууд иргэншээд дараа нь Монголын ирээдүйг ярилцаад сууж байхыг үгүйсгэхгүй.

Өвлийн цагт голын хөндий нам дор газар учир хамгийн удаан хугацаагаар хамгийн их утаа тогтдог, агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, жилийн дөрвөн улирлын турш тоосжилт ихтэй Зуун айл-д хүний хөл хөдөлгөөн, үйлдвэр, үйлчилгээний нягтрал хэт их байгааг анхаарах цаг аль хэдийн болжээ.

Барилгын дэлгүүрүүд гэх нэрээр хятадууд ноёрхолоо тогтоогоод нэг л өдөр бид Зуун айлыг Хятад Хороолол гэж нэрийдэх вий дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button