Улаанбаатар, Анкарагийн харилцаа улам өргөжинө

төлөөлөгчид өнгөрөгч даваа гаригт Анкара хотноо айлчилж, тус хотын дарга, ноён Мелих Гөкчектэй уулзаж хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Уулзалтын үеэр Т.Бат-Эрдэнэ орлогч Улаанбаатар, Анкара хотуудын харилцааг цаашид өргөтгөх, ялангуяа нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, хотын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах талаар Анкара хотын туршлагыг судлах, хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх талаар санал бодлоо илэрхийлжээ. Мөн Монгол Улсад зочлохыг урьсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгыг ноён Мелих Гекчект гардуулсан байна.

Энэ үеэр ноён М.Гөкчек нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд баярласнаа илэрхийлэн, мэндчилгээ уламжилж өгөхийг хүсээд бололцоотой үедээ Улаанбаатарт дуртайяа зочилно гэжээ. Анкара хотын дарга Монгол Улсын нийслэлд өрнөж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажпын талаар сонирхож, цаашид хоёр нийслэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Анкара хотноо болсон Монгол, Туркийн эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хуралдаан болон Туркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар Анкара хотын захиргаатай хамтран ажиллах, ялангуяа Улаанбаатар хотод орон сууцны хороолол барих тухай танилцуулсан байна. Ах дүүгийн харилцаатай Улаанбаатар, Анкара хотуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөх ихээхэн нөөц, бололцоо байгааг уулзалтад оролцогсод санал нэгтэй тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button