Барьцааны лавлагааг цахимжуулах ажил явагдаж байна
хэлбэрээр өгөх, барьцааны гэрээг иргэд бус банк бүртгүүлж байхаар арилжааны банкуудтай хамтран гэрээ байгуулан энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн.
Орон сууцны 0,8 хувийн зээлтэй холбогдуулан УБЕГ банкуудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Иргэд зээл авахад шаардлагатай хөрөнгийн лавлагаа авч, барьцааны гэрээ бүртгүүлэхийн тулд бүртгэлийн байгууллага дээр ирж, урт дараалалд зогсож цаг үрэх шаардлагагүй болсон юм. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хямд хүргэх зорилгоор энэ ажлыг 7-р сарын 1-нээс эхлүүлсэн юм.
Бүртгэлийн байгууллага арилжааны банкуудтай хамтран ажилласнаар иргэдийн цагийг ч, мөнгийг ч хэмнэж байгаа юм. Тухайлбал, иргэн Нийслэлийн аль нэг дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт зөвхөн нэг удаа ирж үйлчлүүлэхийн тулд дунджаар 2 цаг, 4 удаа ирэхэд ажлын 8 цагаа зарцуулдаг байсан бол шинэ журам хэрэгжиж эхэлснээр цагаа хэмнэж байгаа юм. Түүнчлэн цаасан лавлагааны үнэд төлдөг байсан 10,000 төгрөг цахим хэлбэрт шилжсэнээр 800 төгрөг болон буурч, зөвхөн энэ үйлчилгээнээс 9200 төгрөгийн хэмнэлт гарч байна.
Ийм нөхцөлд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг онлайн системд шилжүүлэхээр техникийн, програм хөгжүүлэх болон бусад бэлтгэл ажлууд хийгдэж байна. Бүртгэлийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өмчлөгчийн өмчлөх эрхийн баталгааг илүү найдвартай хангах, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн системийг олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, газарт суурилсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо нэвтрүүлэх, өмчийн хэлбэрээс үл хамааран бүрэн бүртгэл хийгддэг болох, бүртгэлийн үйлчилгээнд хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зарчмын томоохон өөрчлөлтүүдийг тусгасан хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна.
С.Саранзаяа
Оллоо.мн