Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 607 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
хоёр дүүрэгт нийтдээ 607 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх юм. Өнөөдөр гэрээг баталгаажуулж гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн гурван сумын усан хангамжийг сайжруулах төсөлд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Говь, талын аймгуудад ундны усны хүрэлцээ гол асуудал байдаг учраас шийдвэрлэхэд нь дэм өгч, хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм байна. Өнөө цагт ажиллаж байгаа хүүхдийн цэцэрлэг сургуулиудын насжилт 30-аас дээш жил болсон учраас байнга нь засвар шинэчлэлт хийх шаардлагатай байдаг. Шинээр сургууль барих төсөв дутагдалтай учраас урсгал засвар хийгээд орхидог. Тэгвэл өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд ийм сургууль цэцэрлэгийн засварт онцгой анхаарч хөрөнгө оруулалт хийдэг юм. Улаанбаатар хотын налайх дүүргийн 23-р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн засвар, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 9 жилийн сургуулийн засварын хөрөнгийг Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд гаргахаар боллоо.
Зөвхөн Говь-Алтай аймагт гэхэд 1999 оноос хойш 20 шахам төсөл хэрэгжсэн байна. Улсын хэмжээнд авч үзвэл 400 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт гэхэд 418 мянган доллар буюу 607 сая төгрөг болж байгаамаа.
Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг Өвсний үндэс төсөл манай улсын донор байгууллагуудаас хамгийн их хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Хөтөлбөр цаашид ч гэсэн үргэлжлэх юм байна.
С.Саранзаяа
Оллоо.мн