Бүтээн байгуулалтын цаг-аар завсаргүй тормолзсон дэд сайд Б.Ургамалцэцэг
тун ч жаргалтай амарч явах хойгуур Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн даваа гарагт сэтгүүлчдэд зориулсан Засгийн газрын мэдээллийн Бүтээн байгуулалтын цаг-ийг удирдан хийлгэсэн билээ.
Сайд нар нь амарсан тул дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн энэ удаагийн Бүтээн байгуулалтын цаг-аар хүн бүхний харц нэгэн тормолзсон бүсгүй дээр төвлөрөөд байсан нь БСШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг байв. Б.Ургамалцэцэг дэд сайд ч энэ байдлыг анзаарсан бололтой тун ч намжиртай тормолзож, байсхийгээд л нүүр дүүрэн мишээл тодруулан хажуу дахь хүнтэйгээ ямар нэгийг чухавчлан ярилцсаар Бүтээн байгуулалтын цаг-ийг дуусгана лээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн толгойлдог Алтангадас фракцын идэвхтэй гишүүн Б.Ургамалцэцэг сайд АНУ-ын Бридж портын их сургуулийг боловсролын шинжлэх ухааны магистр зэрэгтэй төгссөн гэсэндээ америкчуудын завсаргүй инээмсэглэдэг жижүүр-ийн араншинг тун сайн эзэмшжээ.
Байсхийгээд л нүдээ байдгаар нь тормолзуулан хавь ойртоо инээмсэглэл бэлэглэх БСШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг шиг улстөрч бүсгүйчүүд олон байвал УИХ, Засгийн газрын хуралдаан арай л амьд, гэрэл гэгээтэй болох төлөвтэй. Б.Ургамалцэцэг дэд сайдын торомгор алаг нүдээ гэж.