Эрдэнэт хотын ус цэвэрлэх байгууламж 9.5 тэрбумаар хийгдэнэ
Аж үйлдвэрийн томоохон хот болох Эрдэнэтэд 1990 оноос хойш бохир ус цэвэрлэх байгууламжаа өргөтгөх, ажиллах хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байсан юм.
10 мянган иргэнтэй хотын бохир ус цэвэршүүлэх байгууламж 24 цагт 24 мянган куб.метр бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай боловч өнөөдрийн нөхцөл байдал, хүн амын өсөлт, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтаас шалтгаалан хоногт ажиллах хүчин чадлаасаа 75 хувиар илүү цэвэршүүлдэг байна.
Тиймээс энэ асуудлын хүрээнд 2008 онд Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн протоколд гарын үсэг зурж байжээ. 2008-2013 оныг хүртэл таван жилийн турш тендерт шаардлагад нийцсэн компани оролцоогүй, тендер зохион байгуулах ажил удааширч байсан бол Худалдан авах ажиллагааны газар тендерийг амжилттай зохион байгуулж, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх компанийг шалгаруулснаар энэ ажлыг эхлүүлсэн байна.
Франц улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9.0535.000 евро буюу 14.445.597.00 төгрөг, Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9.5 тэрбум төгрөг уг байгууламжийг бий болгоход зарцуулах аж. Үүнээс энэ онд 4.7 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид гаргаж өгөх юм байна.
С.Саранзаяа
Оллоо.мн