30 нэрийн сурах бичиг зохиож, хэвлүүлнэ

түрээслүүлэх, худалдах, хуучныг ашиглах гэсэн таван байдлаар сурах бичгээр хангахаар төлөвлөжээ. Шинээр зохиож, хэвлүүлэх сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан, бага ангийн сурагчдыг бүрэн хангаж, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд төлбөргүй ашиглуулна. Энэ жил шинээр нийт 30 нэрийн сурах бичиг зохиож хэвлүүлэхээр төлөвлөсний дотор тусгай сургуулийн Математик I, Монгол хэл II, Монгол хэл IҮ гэсэн сурах бичиг багтжээ. Нэгдүгээр ангид үзэх долоон төрлийн сурах бичгийг ирэх хичээлийн жилд сургуульд орох зургаан настнуудын тоогоор, 12 жилийн сургалттай 2-5, 8-10 дугаар ангийн нийт 78 нэр төрлийн сурах бичгийг нөхөн хэвлүүлэх нь.

Эргэлтийн сан бүрдүүлэх зорилгоор энэ жилээс нийслэлийн есөн дүүргийн 68 сургуулийн зөвхөн ахлах, дунд ангийн сурагчдад зарим сурах бичгийг түрээслүүлэхээр болсон. Сургуулийн захиргаанаас түрээсийн төлбөр, сурах бичгийг гамтай ашиглах талаар тухайн сурагчийн эцэг, эхтэй гэрээ байгуулах аж. Түрээсийн сурах бичгийг хэвлэсэн компани нь туршилтад хамрагдаж буй сургууль бүрт хүргэн, хүлээлгэж өгөх юм.

Түрээслээгүй сурагчид сурах бичгээ зах зээлээс худалдан авах ёстой. Ямар сурах бичгийг аль компани, хаана борлуулах нь одоогоор тодорхой болоогүй байна. Ерөнхий боловсролын сургуулиудыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэхтэй холбоотойгоор ирэх хичээлийн жилд шилжилтийн долоо, 11 жилийн арваннэгдүгээр анги, 12 жилийн арваннэгдүгээр анги бий болно. Тиймээс шилжилтийн долоо, 11 жилийн сургалтаар арваннэгдүгээр анги төгсөх сурагчид 2009 он болон түүнээс өмнө зохиогдсон сурах бичиг хэрэглэх юм байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button