Чөлөөт бөхийн ААШТ үнэ төлбөргүй болох гэнэ
цогцолборт маргааш буюу долдугаар сарын 25-нд нээлтээ хийнэ. Монголд анх удаа болох гэж буй тэмцээний талаар Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ерөнхийлөгч, их аварга Асашёорюү Д.Дагвадорж мэдээлэл хийлээ.
Тэмцээнд 14 орны 321 тамирчин 30 жинд 120 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тамирчид Найрамдал төвд бэлтгэлээ хангаж буй юм байна. Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 15 наснаас доош настай хүүхдүүд оролцоно.
Тэмцээний ерөнхий шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар ажиллахын зэрэгцээ, манайхаас олон улсын шүүгч 17 ажиллахаар томилогдоод байгаа ажээ.
Монголд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын тэмцээнийг зохион байгуулахад Монголын чөлөөт бөхийн холбоотой Асашёорюү сан, Уушиг хайрхан, MCS Coca Cola, Мон фрэш Star Melshers компаниуд санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа гэнэ. Нийт зардал нь 350 сая төгрөгт хүрээд байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, тэмцээн ямар ч үнэ төлбөргүй гэнэ. Асашёорюү сан-гаас амьдралын түвшин доогуур, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай автобус гаргаж өдрийн хоолтойгоор тэмцээн үзүүлэх арга хэмжээг ч авч байгаа юм байна.
Г.Уянга
оллоо.мн