Улаанбаатарт 24-26 градус дулаан байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт 20 градус дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говий н нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 30-35, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Малчид, ард иргэдийн анхааралд Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.