Явган хүний зам үлдээгээч

Тухайлбал, Цайз зах, КТМС-ийн урдах, Ханын материалын замд өргөтгөл хийгээд явган хүний замгүй болгосон нь зам тээврийхэнд нэгийг бодогдуулах биз. Энэ онд нийслэлд 36 тэрбум төгрөгийн 127 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Мэдээж энд явган хүний зам орсон нь лав. Явган хүний замыг зураг төсөлдөө автозамаас 2-3 метр байхаар заасан байдаг. Харамсалтай нь газар чөлөөлөх ажил нь удааширсаар сүүлдээ явган хүний замаа танахаас өөр аргагүйд хүрдэг гэдгийг зам барилгын компаниуд хэлдэг. Зам барилгын компаниуд гэрэлтүүлэг, явган хүний замыг хамтад нь хийхээр тендер авдаг ч үнэндээ замын ажлаа дуучихаад дараагаас нь явган хүний замд санаа тавьж эхэлдэг.

Зарим нь бүр болсон болоогүй авто замаа тавиад л алга болж орхино.Тэгээд дахиад л явган хүний зам тавих аргаар мөнгө завших нэг ажил эхэлдэг гэхэд хилсдэхгүй.Уг нь авто замаа өргөтгөж байхдаа явган хүний замаа бодолцоод хийж болохгүй гэх зүйл үгүй. Байгаа хэдэн явган хүний замыг ашигласан бизнесмэн эрхмүүд тун олон. ТҮЦ ажиллуулж, шинэ барилга сүндэрлүүлэх, байшингаа зам руу тулган өргөсгөх явдлаас үүдэн нийслэлийн явган зорчигчдод алхах зам үлдэхгүй нь. Бүр сүүлдээ орон сууцны нэг давхрыг урагш нь өргөсгөн зам руу тулган барьж хоолны газар, хүнсний дэлгүүр, үсчин, массажны газар барих явдал гудамжаар нэг харагдана. Уг нь нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн жил явган хүний замыг чөлөөлөх арга хэмжээ авч, 215 объектийг буулгаж, явган хүний замгүй газарт шинээр зам тавих зэрэг ажилд 150 сая төгрөг зарцуулсан гэдэг.

Харин энэ онд зөвхөн замын ажилд 101 байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөөд байгаа. Эдгээр төсөл, арга хэмжээнээс одоогийн байдлаар 58 байршлын зураг төсөл нийслэлийн өмчийн харилцааны газарт ирж судалгааг нь гаргаж чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж 58 байршилд 2000 гаруй нэгжийн 128.2 га газар багтаж байгаагаас үзэхэд үүнд зарцуулагдах хөрөнгө мөнгө өсөх нь ойлгомжтой. Гэвч энэ их хөрөнгө мөнгө зөвхөн явган хүний газар чөлөөлөхөд бус авто замаа шинэчлэхэд зориулсан бол арай л дээр байхсан.

Харамсалтай нь, хувийн эзэмшлийн машин угаалгын газруудаас авахуулаад явган хүний зам эзлэх аж ахуй нэгжүүд хувь хүмүүсийг яаж ч чадахгүй байсаар л байна. Өмнөх жилүүдийг бодвол нийслэлийн хэмжээнд засвар шинэчлэл хийж, автозам барихдаа явган хүний замыг цогцоор нь шийдвэрлэдэг болсон ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгчийн үлгэрээс бас л явган хүний замаа орхигдуулчихлаа. Бусад орны хувьд авто замаасаа илүү явган хүний замаа чухалд үздэг юм билээ.

Иймдээ ч явган хүний замыг хөгжлийн бэрхшээлтэй хүний гээд л төрөл бүрээр нь хийдэг. Харин бидний хувьд ингэж төрөлжүүлэн хийж чадахгүй хойно ядаж авто замынхаа хажуу буланд явган хүний зам гаргаад өгөөсэй. Хотын шинэ удирдлагууд нийслэлийг дугуйн болон явган хүний зам, хүүхдүүдийн роликийн замтай болгоно хэмээн ярьж байгаа. Эхний ээлжинд Сэлбийн даланг ашиглах замаар цардмал зам барьж дугуйн зам хийх мөн Дунд гол, X хорооллын даланг ашиглаж дугуйн зам бий болгох юм гэсэн. Ямартай ч эхний ээлжинд явган зорчигч нараа явах замтай болгооч гэж хүсмээр байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button