Өмгөөлөгчидийг Улсын дээд шүүхэд амжиж бүртгүүлэхийг хүслээ

Одоогийн байдлаар тун цөөхөн өмгөөлөгч шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлээд байгаа юм байна. Иймээс Улсын дээд шүүхээс Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1-д заасны дагуу хугацаанд нь багтаан өмгөөлөгчдийг дээрх бүртгэлд хамрагдах талаар арга хэмжээ авахыг хүсч албан бичиг хүргүүлжээ. Түүнчлэн дурдсан хугацаанд бүртгүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг бүртгэхгүй зэрэг үр дагавартай болохыг нийт гишүүн өмгөөлөгчдөдөө мэдэгдэхийг Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Батсүхэд мэдэгдсэн байна.

Хуульчдын шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлэх 90 хоногийн хугацаа наймдугаар сарын 6-ны өдрөөр дуусгавар болж байгаа аж. Иймээс өмгөөлөгчид шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлд яаралтай хамрагдах шаардлагатайг Улсын дээд шүүхээс санууллаа.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button