Ш.Батхүү Би бизнес хийхээ больж байна

ороод байгаа. Үүнтэй холбогдуулан Жаст группийн ерөнхий захирал Ш.Батхүү хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Хадгаламж банкыг Төрийн банктай нэгтгэх ажил дууссан. Ямар шалт­гааны улмаас Төрийн банк­тай нэгтгэх болчихвоо гэдэг дээр олон таамаг байгаа. Үүнд таны тайлбар маш чу­хал байна?

-Хоёр банк нэгтгэх үйл явцаас Хадгаламж банк дампуурчихлаа гэсэн мэ­дээллийг шуугиан болгож тавиад байна. Үнэн хэрэг дээрээ Хадгаламж банк дам­пуураагүй. Дампуурна гэдэг нь төлбөрийн чадамж­гүй болохыг хэлдэг юм. Тиймээс энд хоёр гурван тоо хэлэх нь зүйтэй байх. Хүмүүсийн яриад байгаа шиг Хадгаламж банкыг улсын мөнгөөр авраад бай­гаа зүйл огт байхгүй. Бид Төрийн банкинд 1.1 их наяд төгрөгийн актив, зээлийн багц 553 тэрбум төгрөг, чанаргүй зээлийн хэмжээ 0.12 хувь, 550 тэрбум төгрөгийн хадгаламжтай нийлүүлсэн.

-Банк хүнд байдалд орсон шалтгааныг та­ныг өөрийнхөө бу­сад ком­па­ниу­даар дамжуу­лан ча­нар­гүй зээл их гарга­сан­тай холбон тайлбарлаад бай­гаа?

-Хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр цуураад байгаа шиг манай бусад компаниуд зээл аваад энэ банкийг хүнд байдалд оруулчихсан зүйл огт байхгүй. Гол шалтгаан нь өмнөх Зоос, Анод банкуудаас шилжүүлж ав­сан Олон овоот-ын зээл Хадгаламж банкинд дам­жиж ирснээс л болсон. Дээрээс нь Жаст групп Засгийн газрын зар­ла­­сан махны болон ша­та­хуу­ны хөтөлбөрийг хэрэг­жүүлэхийн тулд зээл авсан. Энэ бүхнийг эргэн төлөх нь мэдээж. Мөн манайх анхнаасаа л актив муутай банк авснаар байнгын алдаг­далтай ажиллаж ирсэн.

Энэ алдаанд миний банк, санхүүгийн мэдлэг ду­тагдсаныг хүлээн зөвшөөрч байгаа.

-Анх Хадгаламж банк ОХУ-ын иргэний нэр дээр хувьчлагдаж байсан. Танай компанийг хүлээн авахад энэ банкны нөхцөл байдал ямар байсан бэ?

-Бид 2009 оны гу­рав­дугаар сарын 31-нд Хад­галамж банкийг авахад нийт 80 тэрбум төг­рөгийн активтай, өөрийн гэсэн хө­рөнгөгүй, 40-өөд сал­бартай, 200 гаруй ажил­лаг­садтай жинхэнэ утгаараа дампуурлын ирмэг дээр бай­сан. Манай хамт олон Хадгаламж банкийг хөл дээр нь босгочихоод Мон­гол шуудан банкийг авч байсан. Монгол шуудан мөн л дампуурчихаад байсан шүү дээ.

-Яагаад ийм муу үзүү­лэлттэй банкуудыг аваад байсан юм бэ?

-Нэгдүгээрт би банкны бизнесийг маш их сонирхож байсан хэрэг. Тухайн үед Хадгаламж банкийг авах саналыг төрийн зүгээс тавьж байсан. Харин Монгол шуудан банкийг сүлжээтэй гэдэг утгаар нь авсан юм.

-Банкаа энэ хүнд байдлаас аврах өөр арга байгаагүй юм уу?

-Мэдээж өөр хөрөнгө оруулагч татаад өөд нь татах боломж байсан. Би гадаадын хөрөнгө оруулагч олоод 30 хувийг нь эзэмшүүлээд үйл ажиллагаагаа явуулъя гэсэн саналыг Монголбанкинд тавьж байсан. Харин Монголбанкнаас болохгүй гэсэн хариулт өгсөн. Н.Золжаргал захиралтай банк­ны асуудлаар хэд хэ­дэн удаа уулзсан. Тэрбээр Өмнө нь манайд хэд хэдэн банк дампуурч олон арван хадгаламж эзэмшигч хохирч байсан. Тиймээс энэ удаад хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн үүднээс төрд албадан шилжүүлэх л арга хэмжээ авмаар байна гэд­гийг надад шууд л хэлсэн.

Манай банкинд ямар нэгэн нууц алдагдал, өөр бусад асуудал байгаагүй. Өмнөх банкуудын чанаргүй зээл шилжиж ирсэн, Зас­гийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрийн зээл гэх мэт асуудлуудыг Монголбанк мэдэж байсан. Олон мянган хадгаламж эзэмшигчийн эр­хийг яаж хамгаалах үүрэг, эрх нь Монголбанкинд бай­гаа учраас би төрөөс гаргасан шийдвэрийг хүндэтгээд асууд­­­лыг хүндрэхээс нь өмнө ийм арга хэмжээ авсан юм.

-Хадгаламж банктай холбоотой хамгийн ноцтой асуудал нь таныг Эрдэнэт үйлдвэрээс хуурамч ба­тал­гаа гаргуулаад өмнөд Африкийн Стандарт банк­наас их хэмжээний зээл ав­сан гээд байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, Эр­дэнэт үйлдвэрийн захи­рал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдээд гадаадын банк­наас зээл авсан тухай мэ­­­­дээлэл гараад байгаа. Эр­дэнэт үйлдвэрийн ба­тал­­гаатайгаар зээл авсан нь үнэн. Тодруулбал Эр­­дэнэт үйлдвэрээс ба­тал­гаа гаргуулж 2008 онд Стан­дарт банкнаас 20 сая ам.дол­ларын зээл авсан. Гэх­­дээ зээлээ хугацаанд нь ямар ч асуудалгүй төлж бараг­дуулсан. Бид эхлээд Эрдэнэт үйлдвэрээр ба­талгаа гаргуулахаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт өргөдөл гаргаж өгсөн. Тухайн үед манай компанийг харьцангуй ашиг­­тай ажиллаж байсан уч­­раас Төрийн өмчийн хо­роо, Эрдэнэт үйлдвэрээс ба­­талгаа гаргаж болно гэсэн цохолт хийж өгсөн. Ийм л юм болсон.

-Монголбанкны оролцоо байсан уу?

-Үүнд Монголбанк ямар ч хамаагүй.

-Таныг 20 сая ам.дол­лараас гадна багагүй хэм­жээ­ний зээл авсан гэж сонс­сон юм байна?

-Одоо манай компанид Стандарт банкнаас авсан зээл байгаа. Зээл маань 2015 онд төлөгдөнө. Бидний сүүлд авсан зээл Эрдэнэт үйлдвэрт ямар ч хамаагүй. Тиймээс манай компанийн алдагдлыг төр, Эрдэнэт үйлдвэр төлнө гэсэн асуудал байхгүй. Хэрвээ Олон овоот-ын төсөл амжилттай хэ­рэгжсэн бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан.

-Стандарт банкинд төлөх зээлийн үлдэгдэл хэ­дэн ам.доллар байгаа вэ?

-Нийт 120 гаруй сая ам.долларын зээл бий.

-Монгол газар ком­па­нийн Олон овоот-ын алт­ны ордыг 2009 онд Жаст групп худалдан авсан. Ц.Мянганбаяр Анод, Зоос, Хадгаламж банкуу­­­­дад тус тус 40, 50, 20 сая ам.долларын барьцаанд Олон овоот-ын алтны ордоо барьцаалчихаад зээ­­­лээ эргэн төлөөгүй Ш.Батхүүд зарлаа гэсэн яриа тухайн үед гарч бай­сан. Энэ нь өнөөдрийн ал­дагд­­лын эх үүсвэр байжээ дээ?

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Анх Ц.Мянганбаяр 25 тоннын алтны нөөцтэй хэмээн надад Олон овоо-тын лицензийг худалсан. Ашигт малтмалын газраас олгосон зөвшөөрөл дээр 18 тоннын нөөцтэй гэсэн байдаг. Гэтэл нөөц нь дөрвөн тонн орчим л байгаа. Үүнийг Хууль хяналтынхан шалгах байх. Ер нь миний гол алдаа Монгол газар-тай орооцолдсон явдал.

-Тэгэхээр Монгол га­зар-ынхан Олон овоот дээр хуурамч нөөцийг бүр­дүүлчихсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Миний хувьд бол хоёр том хадны дунд хавчуулагдчихаад байна. Тод­руулбал нэг талаас 20 гаруй сая тоннын алтны нөөцтэй орд эзэмшиж бай­гаа хүн. Нөгөө талаас нь манай зээлдэгч банк алив тэр их алтаа олборлож зээлээ төлөөч ээ гэдэг. Бодит байдал дээр манай компани Олон овоот дээр хоёр жил ажиллаж дөрвөн тонноос хэтрэхгүй нөөц­тэй гэдгийг нь тогтоогоод байна. Тэр хуурамч нөөц бүрдүүлсэн зэрэг асуудлыг хууль хяналтынхан шалгаж нягтлах байлгүй дээ.

-Танай бусад компанийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?

-Би 1992 оноос хойш бизнес хийсэн хүн. Өнөөд­рөөс хойш биз­нес хийхээ больж бай­гаа. Тодруулбал манай Хад­га­ламж банк Төрийн банк­тай нэгдчихлээ, Жаст-Ойл компаниа Маг­­­най трейд компанид банк­­ны зээлээ төлүүлэх нөх­цөлтэйгээр өгчихлөө. Жаст-Агро компаниа татан буулгаад 11 үйлдвэрээ Хадгаламж банкны гүй­цэтгэл хангуулахаар хү­лээл­гээд өгчихсөн. Олон овоот-ын төслөө хамтран ажил­лаж байсан Г.Алтанд шилжүүлчихээд байна.

-Та бизнес хийхээ больж байгаа гэлээ. Тэгээд Стандарт банкинд төлөх зээлээ өөрөө хариуцна гэж байна. Энэ байдлаар зээлээ төлөхөд улам хүндрэх юм биш үү?

-Өнгөрсөн хавар гадны хөрөнгө оруулагчид манай Хадгаламж банкинд үнэл­гээ хийгээд зэх зээлийн үнэл­гээ нь 200 сая ам.доллар гэсэн. Эндээс харахад манай банк 2-3 жилийн дараа 500-600 ам.долларын үнэлгээтэй болохоор харагдаж байгаа юм. Саяны Хадгаламж банкийг Төрийн банктай нийлүүлсэн процетруурыг харсан бол зах зээлийн үнэлгээ яригдаагүй цэвэр бүртгэлийн аргаар банкаа тушаасан. Тиймээс төр ми­ний ачаанаас үүрэлцэх байх гэж бодож байна. Гэхдээ монголчуудын ярьдгаар амьд хүн аргаа олно доо.

-Улстөр хувийн бизнес­тэй хутгалдаж ямар нэгэн байдлаар холбогдчихсон л байдаг. Таны бизнест төрөөс ямар нэгэн дарамт шахалт ирсэн үү?

-Нэг зүйлийг тототгож хэлье. Би аль ч намын ги­шүүн биш. Цэвэр биз­несийн­хээ мөрийг хөөгөөд л өдийг хүр­сэн. Надад улстөрийн зү­гээс ямар нэгэн дарамт ша­халт ирж байгаагүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button