Шадар сайд Улсын онцгой комиссын гишүүдэд үүрэг өгчээ
хоёрдугаар хурал өчигдөр болж, Шадар сайд Д.Тэрбишдагва комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгөв.
Тус аймагт гарсан шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Улсын мал эмнэлэг, үржлийн газрын дарга дарга М.Галбадрах мэдээлэхдээ тус аймгийн 13 сумын нийт 1.958.707 толгой малыг эрүүл мэндийн үзлэгт зуун хувь хамруулаад байна. Өвчтэй 1181 толгой малыг ялган тусгаарлаж одоогийн байдлаар 1166 малыг зориудаар устгалд оруулсан. Сагсай сумын голомтод 21 үхэр, Улаанхус сумын голомтод нэг үхэр, нийт 22 сэг зэм зохих журам зааврын дагуу устгаж ариутгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Өвчлөмтгий мал амьтныг вакцинжуулах ажлыг эхлүүлж, нөөдрийн байдлаар аймгийн нийт 13 суманд 1932.6 мянган толгой мал буюу нийт сүргийн 98.9 хувийг вакцинжуулсан аж.
Мэдээлэлтэй танилцсаны дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын /УОК/ дарга Д.Тэрбишдагва мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссын гишүүдэд хандан хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Уг өвчинтэй тэмцэхэд шаардагдах багаж, хувцас хэрэглэл, ариутгал, халдаргүйжүүлэлтийн бодисоор орон нутгийг тасралтгүй хангаж ажиллах, мөн шаардлагатай хөрөнгийн асуудлыг ирэх Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж шийдвэрлүүлэхийг ҮХАА-н сайд УОК-ын гишүүн Х.Баттулгад даалгав. Мөн Засгийн газрын тогтоолын төсөл, үүссэн нөхцөл байдлын талаарх танилцуулга, шаардагдах зардлын тооцоог мэргэжлийн байгууллагуудаас авч нэгтгэн холбогдох яамдаас санал авахыг УОК-ын Нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хурандаа М.Энх-Амарт, Шүлхий өвчний хорио цээр, хязгаарлалтын дэглэм болон бусад хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлж ажиллах, шүлхий өвчнийг оношлоход хугацаа алдаж, үүссэн нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв шуурхай мэдээлээгүй Баян-Өлгий аймгийн Мал эмнэлэгийн албаны даргад хариуцлага тооцохыг тус аймгийн Засаг дарга Х.Дарменд үүрэг болгожээ.
Түүнчлэн ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвд энэ сарын 05-ны өдрийг хүртэл мэдээлээгүй тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн удирдлага болон Улсын онцгой комисст өвчний талаар тухайн цагт нь мэдээлээгүй ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын удирдлагад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг ОБЕГ-ын дарга хурандаа Т.Дуламдоржид тус тус үүрэг болгон даалгажээ.