Хот орчмоор 24 цагийн хяналт, шалгалтын ажлын хэсэг ажиллана
![](/wp-content/uploads/upload/oldolloo/tarwagan.jpg)
эрчимжүүлэх тухай А/694 тоот захирамжийн хүрээнд нийслэл хотын шалган нэвтрүүлэх постод 24 цагийн хяналт шалгалт хийхээр болсон байна.
Тодруулбал нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Хяналт, шалгалтын ажлын хэсэг гурван ээлжээр ажиллахаар болжээ. Тэд Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Налайх дүүргийн Цайз трейд түүхий эдийн захууд, Баянзүрх, Хорин хоёр, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад орон нутгаас нийслэлд ирж байгаа иргэн, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхээр болсон байна.
Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудал-д, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд, Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Долоон буудал, Гачууртын цагдаагийн суурин пост, бусад дүүрэгт цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг хот дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад тус тусын цагдаа, хэв журам сахиулах албадтай хамтран зохион байгуулах аж.