2222 хуурч бас Геннист бүртгүүлнэ
тогтоохоор зэхэж буй. Үүнийг Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж байгаа юм.
Тэгвэл Завхан аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ. Энэ өдөр завханчууд 2222 морин хуурчаар баярын арга хэмжээгээ эхэлж, хуурч хүүхдүүдийн амжилтыг Гиннесийн номонд бичүүлэхээр зэхэж буй гэх юм билээ.
Аймгийн шинээр баригдсан цэнгэлдэх хүрээлэнд 2222 хуурч хуурдахаас гадна 90 уртын дууч шуранхайлж, есөн генерал есөн хөлт цагаан тугаа залж, 99 бүсгүй сүүн цацал өргөх юм байна.
Ийнхүү Завхан нутгийнхан Үндэсний их баяр наадмаа бусад аймгуудаас илүү сүр жавхлантайгаар тэмдэглэх гэнэ.
Г.Уянга
оллоо.мн