Г.Жамьян Хөгшнийгөө хар тамхины тариагаар тарьдаг зэвтэй шприц хүртэл байсан

-Монгол хар тамхи хэрэглэгч, хадгалагч, зөөвөрлөгч. бүр хил дамнасан сүлжээнд хүртэл оролцогчид илрэх боллоо. Энэ хэрэгтэй холбогдон гадаад, дотоодын шоронд олон хүн хоригдож байна. Та анхны хар тамхины хэргийг сурвалжилж бичиж байсан сэтгүүлч, гэрч байх юм. Энэ хэрэг явдал хэдийд хаана болсон бэ?

-1960 хэдэн онд шүү дээ. Би Улаанбаатарын мэдээ сонины сурвалжлагч байсан. Нэг өглөө ажилдаа иртэл манай сонины эрхлэгч Д.Шагдарсүрэн намайг өрөөндөө дуудлаа. Фото зурагчин н.Сампилноровыг бас дуудчихсан байна. Бид хоёрт Одоохон хотын шүүх дээр оч. Хар тамхины хэрэгт холбогдогчдыг шүүж таслах гэж байна. Бушуухан оч гэлээ. Тэр үед ноцтой хэргүүдийг хотын шүүхэд л тасладаг байсан. Шүүхийн хоёр давхар байшинд, шүүх хурлын танхимын үүдэнд нэлээд хэдэн хүн ирсэн байна. Хаалганы дэргэдэх самбар дээр хэдэн фото зураг, эмнүүдийн хайрцаг, зэвсэгтэй шприц зэрэг зүйлсээр үзэсгэлэн гаргажээ. Энэ бүхэнтэй танилцаж байх зуур шүүх хурал эхэлсэн.

-Шүүх хурал ямар бүрэлдэхүүнтэй байв?

-Гурван шүүгч, нарийн бичгийн дарга, яллагч, өмгөөлөгч ардын төлөөлөгчид байсан. Бас гэрчүүд, гэрчийн орчуулагч нэг эмэгтэй байсан. Хэрэгтний ширээнд настай хятад хүн, хэд дүү болов уу гэмээр бас нэг хятад иргэн, өөр нэг залуу гурвуул байсан. Мөн 20 гаруй насны нэг монгол залуу байсан юм. Ийм дөрвөн хүний хэргийг таслан шийтгэсэн.

-Тэд хар тамхи хэрэглэсэн болж таарах уу?

-Тухайн үед чинь монголд хар тамхины хэрэг гэдгийг бараг мэддэггүй байлаа шүү дээ. Би бол дуулаа ч үгүй зүйл дээр орчихож байгаа юм. Улсын яллагчийн уншиж сонсгосон ялын төлөвлөгөөгөөр бол хар тамхины найрлагатай эм хэрэглэдэг, дамжуулж наймаалдаг, хятад монгол хүмүүс оролцсон бяцхан сүлжээ байсан юм билээ. Монгол залуу Ж нь хотын төвд эмийн санд ажилладаг. Залуу хятад Ш нь монгол залуутай найзын холбоотой. Монголын иргэн болчихсон хятад хүний хүүхэд. Эмийн сангийн ажилтан Ж нь энэ хятад залууд хар тамхины найрлагатай эм тариа нууцаар гаргаж өгдөг. Тэр нь цаашаа хар тамхинд донтсон хятадуудад дамжуулж үнэ хүргэдэг байсан юм билээ. Эмийн сангийн ажилтан Ж-д хятадууд эм тарианых нь үнийг хэд нугалж өгдөг. Ийм нууц сүлжээг илрүүлж арга хэмжээ авч байгаа нь тэр.

-Эмийн сангаас ямар эм тариа гаргаж өгдөг байсан бэ?

-Кодеин гэж эмийг их хэмжээгээр өгсөн байдаг юм. Бидний үед энэ эмийг хөхүүл ханиаданд л хэрэглэдэг байсан. Хар тамхины найрлагатай тийм сүрхий эм гэж үнэндээ мэддэггүй байж. Байнга уухаар дасал болдог хар тамхины найрлагатай эм байсан юм билээ. Тэр эмийг боодол боодлоор нь аваачиж өгдөг. Цаашаа дамжуулан өгөлцөж, авалцдаг байсан гэдэг. Бас морифин гэхчлэн хар тамхины найрлагатай тариануудыг гаргаж өгдөг байж.

-Хар тамхины найрлагатай тариануудыг яаж хэрэглэдэг байсан юм бол?

-Шүүх хурал дээр их л сонин зүйл яригдаж байсан. Настай хятад нь тэр үед 70 орчим насны хүн байсан. Тэр хүн л өөрөө кодеин уудаг, хөгшнөө унтахаас нь өмнө тэр зэвтэй шприцээр тарьдаг байсан гэж мэдүүлж байсансан. Сүүлдээ тариулахгүй болохоор нь хүч хэрэглэж тарьдаг болсноо ч хүлээнэ билээ. Тэр үед чинь нэг удаагийн шприц гэж байсан биш дээ. Тэгээд ч ховор. Нэг шприцийг буцалгасаар байгаад элээдэг, мурий тахир болгодог. Зэвэнд идэгддэг, сонин л байсан юм билээ. Тийм шприцээр л хар тамхины найрлагатай тариагаа хөгшиндөө тарьдаг байсан гэдэг.

-Энэ хүмүүсийг яаж шийтгээ бол?

-Хоёроос зургаан жилийн ял өгсөн шиг санаж байна. Тэр үеийн эрүүгийн хуулинд хар тамхины холбоотой зүйл байсан юм уу, үгүй юу мэдэхгүй юм. Миний хувьд л анх удаа хар тамхины хэрэг гэдгийг үзэж сонсож сонинд бичиж байгаа нь тэр. Фото зурагчин Сампилноров маань одоо амьд сэрүүн байгаа. Түүний архивт энэ хэргийн зураг байж магадгүй хэмээн холбогдох гэтэл утсаа авсангүй.

-Одоогоос хагас зуун жилийн тэртээ хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэдэг, худалдаалдаг, шийтгэдэг байж. Өнөөдөр хар тамхины наймаа олон улсын хэмжээний аюулт тахал. Та үүнийг ахмад сэтгүүлчийн хувьд юу гэж бодож байна?

-Дэлхийд нүүрлэсэн гурван аймшигтай тахал байна. Архи, хар тамхи, ДОХ гурав. Улс орнууд энэ гурван тахалтай шийдвэртэй тэмцэж байна. Харин манай төр засаг л энэ гурван аюулыг тоохгүй, байж л байдаг зүйл мэтээр хандах болж. Хар тамхи л гэхэд замаа алдлаа шүү дээ. Энэ сүлжээнд оролцсон, санамсар болгоомжгүйгээс тээвэрлэсэн, худалдаалсан, хэрэглэсэн олон арван монгол хүн гадаад, дотоодын шоронд хоригдож байна. Зарим нь гадаадад цаазын ял авчихсан. Дотооддоо бол ердийн хэрэглээ болсон. Арван жилийн хүүхдүүд нь хар тамхи татаж мансуурдаг боллоо. Тэгэхэд, эрхэм дээдэс дүлий дүмбэ л суух юм. Энэ бол тэвчиж болохгүй асуудал.

-Тамхины хяналтын тухай хууль ч гарлаа, эрхбиш тэмцээд байгаа юм биш үү?

-Тэмцэх юмтайгаа тэмцэхгүй, хий сүр үзүүлж байгаа нь тэр. Тамхины хууль бол зүгээр л өнгөлөн далдлалт. Хар тамхи, архи мансууруулах бодистой тэмцэх чангахан хууль гаргах зориг дутаад байна. Хар тамхины наймаа, архи мансуурлын ард дан сайд дарга нар, тэдний гэр бүл төрөл төрөгсөд байна. Тэд хатуу хууль гаргахаас айж байна шүү дээ. Хар тамхины хил дамнасан наймаанд оролцогчид дандаа л сайд дарга, баячуудын хүүхэд байсан. Чимээгүйхэн дараад авч байгаа юм. Архины үйлдвэр, дэлгүүрүүдийн ард бас л ийм өндөр дээд албан тушаалтнууд байгаа. Тэгээд хүчтэй тэмцэл хийж чадахгүй байна. Түүний оронд тамхи ширхэглэн зарж шөнийнхөө хоолыг олдог хэдэн авгай нартай ноцолдож байх нь амар байхгүй юу. Та нар тамхи татаад хүн алчихаж гэнэ, тамхи татаад гудамжинд хөлдчихөж гэнэ гэж дуулаагүй биз дээ. Тэгтэл тамхитай тэмцэх хууль гаргаад, архи, хар тамхи хоёрыг ард нь тэврээд л үлдэж байгаа юм даа.

-Хар тамхитай яаж тэмцэх нь зүйтэй гэж бодож байна?

-Хатуу чанга хууль хэрэгтэй. Хэд хэдэн улсын хуулинд хар тамхины хэрэгт цааз ял тогтоосон байдаг. Манай хуулинд цааз ял байж болдоггүй юм бол хорь гучин жилээр хорих ял зааж өгөх хэрэгтэй юм. Хар тамхитай тэмцэх явдлыг өргөн дэлгэр сурталчилмаар байна. Хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн нэг хэсэг нь зориуд зохион байгуулалттай сүлжээнд орж явдаг тал байна. Ихэнх тохиолдолд санамсар болгоомжгүйгээсээ хэрэгт орох явдал байна. Онгоц нисэх гэж байхад нэг найз нь Үүнийг манай дүүд өгөөрэй. Буудал дээр тосоод авна гээд жижигхэн боодолтой зүйл өгсөн байгаа юм. Найздаа үгүй гэлтэй биш, авч яваад онгоц буухад шалгалтад орсон чинь хар тамхи байсан. Өнөөх тосч авах хүн ч аваагүй. Ингээд л хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт орж байгаа байхгүй юу. Энэ бүхнийг ард түмэндээ ойлгуулмаар байна. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр сурталчилмаар байна. Зарим шүүх хурлыг нээлттэй хийж, олон түмэнд сэрэмжлүүлж болохгүй гэж үү.

-Хар тамхи хэрэглэх явдал залуужиж байна гэх юм?

-Сургуулиуд их ажил хиймээр байна. Хэдэн хүүхэд хар тамхи хэрэглэн мансуурсан байна гэж хэлээд өнгөрөх биш. Хүүхэд нэг бүртэй ажиллаж, багш, захирал, эцэг эхэд нь хатуу хариуцлага тооцдог болох ёстой. Сайн хууль гаргаад хиймээр зүйл их байна даа.

Ж.Баярсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button