Хасуулсан, хассан хоёр хууль зөрчсөөр л байх уу

баахан айраг ууж орхиж л дээ. Манайхан дутуу гарсан айраг даа архи холчихдогийг л манай хүн мэдээгүй юм байх. За энэ ч үлгэр биз. Ямартаа ч үнэртүүлсэн болохоор замын цагдаа жолоо барих эрхийг нь зургаан сараар хасжээ.

-Одоо тэгээд зургаан сар яана аа? Ер нь жолоо барих эрхийг чинь хасчихсан юм чинь эрхтэйгээр нь найздаа машинаа хэд хоног хэрэглүүлэх юм уу?

– Тэгж ч ярихгүй шүү. Нэг танил ах руу гаа ярьсан. Хэд хоногоос гаргаад өгчихнө гэсэн

-Зургаан сараар хасуулсан гээд чамайг тэмдэглэчихсэн байгаа биз дээ яаж болдог юм?

-Болно оо. Мөнгө байхад болгочихно шүү дээ.

За нэг иймэрхүү яриа болж өнгөрлөө. /Яриа, үйл явдлыг зохиомжлов/

Хэрвээ үнэхээр найзын хэлдгээр эрхээ хасуулсан нэртэй ганц хоёр хоногийн дараа мөнгө төлөөд эрхээ сэргээчихдэг юм бол ийм арга хэмжээ байгаад хэрэг байна уу даа гэж бодогдох.

Тэгвэл саяхан Фейсбүүк хуудаснаа Жолооны эрх сэргээж чадах уу? гэх утга бүхий мессежийг зурагжуулж баримтжуулсан мэдээлэл цацагдлаа.

Өөрөөр хэлбэл эрхээ хасуулсан нөхөр хугацаанаасаа өмнө хасуулсан эрх сэргээлгэхээр хэн нэгэнд хандсан байна. Ор байдаггүй зүйл бол хэн энэ талаар дурсах вэ. Гэвч өнөөдөр иймэрхүү байдлаар хууль зөрчиж байгаа тохиолдлууд гарсаар л бидний алхам тутам тохиолдсоор л байна.

Зарим нь чин үнэнчээр хоног хугацаа тоолон сууж байхад зарим нь мөнгөний эд шидийг харуулж хууль зөрчих, цаад хүнээ хууль зөрчүүлэхэд хүргэж байна.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button