Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг Татварын ерөнхий газарт ажиллалаа

хорооны дарга Ц.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдхүүнд УИХ-ын Тамгын газрын Хяналт шинжилгээ, Үнэлгээний газрын дарга Л.Энхтуяа, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн ахлах зөвлөх Ё.Мөнхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх Г.Даваажаргал, Төсвийн байнгын хорооны референт Ц.Батбаатар, Г.Нарантуяа нар ажиллалаа.

Ажлын хэсгийг Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, ТЗУГ-ын дарга С.Орхон, ТХУАЗГ-ын дарга С.Туул, ТУХАГ-ын дарга Б.Бадрал нар хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай татварын эрхзүйн шинэчлэл, мэдээлэл технологийн шинэ төсөл, тэдгээрийн нэвтрүүлэлт, түүнчлэн далд эдийн засагтай тэмцэх арга зүйн асуудлаар ажлын хэсэгт тайлагналаа.

Мөн татварын маргаан таслах ажиллагаа, төсвийн бүрдүүлэлт, уул уурхайн татварын орлого, урд онуудын татварын орлогын гүйцэтгэл, ирэх онуудын татварын орлогын төлөвлөлт, шинэчлэл, хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, тайлагнасан юм.

Уулзалтын төгсгөлд Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын Утсаар зөвлөгөө өгөх төв, Улсын төсвийн орлого хяналтын газар, Мэдээлэл технологийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button