Цахилгааны үнэ нэмэх үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлахыг хүслээ
хүчний зохицуулах хороонд албан бичиг илгээсэн байна.
Тэд Эрчим хүчний хороог цахилгааны үнэ нэмж, хэрэглэгчдээс дулааны суурь хураамж авах болсон үндэслэлээ илүү дэлгэрэнгүй танилцуулахыг хүслээ. Түүнчлэн эрчим хүчний үйлдвэрүүд алдагдалд ордог бодитой үндэслэл хэлэхийг шаардсан байна.
Эрчим хүчний зохицуулах хороо цахилгааны үнийг нэмснээр Атар талхны үнэ 7.7, Алтан тариа дээд гурилынх 2.1 төгрөгөөр нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. Хэрвээ үйлдвэрлэгчид эдгээр бүтээгдэхүүний үнийг үүнээс дээш төгрөгөөр нэмбэл Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хариуцлага хүлээх ёстой хэмээн МҮЭХ үзэж байгаа юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн