Иргэд нөхөн төлбөрөө бөөнд нь авахыг хүсч байгаа

Түүнчлэн Монгол Улс газар чөлөөлөх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуульгүйгээс болж иргэд хохирох, эрх ашиг нь зөрчигдөх тохиолдол гарах магадлал үүсээд байгаа юм. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяраас дараахь тодруулгыг авлаа.

-Газар чөлөөлөлтийн чиглэлээр энэ онд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ онд долоон чиглэлийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Тухайлбал, улсын төсвийн болон нийслэлийн хөрөнгөөр баригдах, мөн Хөгжлийн банкны санхүүжилт, шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц нийтийн үйлчилгээний зориулалтаар, гадаадын зээл тусламжаар гэсэн чиглэлүүд байгаа. Зураг төсөл нь ирсэн нийт 58 байршилд судалгааг гаргахад, 2967 нэгж талбарын 128.2 га газрыг 2013 онд нийтийн эзэмшилд шилжүүлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Энэ дагуу газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ. Одоогийн байдлаар дээрх 58 байршилд мэдэгдэх болон шаардах хуудсыг тарааж, иргэдээс нөхөн олговор олгоход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, зохих газарт нь үнэлгээ хийлгэх зэрэг ажил үргэлжилж байна.

-Ажлын явц хэдэн хувьтай байна. Одоогийн байдлаар хэдий хэмжээний нөхөн олговрыг иргэдэд олгоод байгаа вэ?

-Газар чөлөөлөх ажил 75 хувьтай явагдаж байна. Нийтдээ найман тэрбум гаруй төгрөгний нөхөн олговрыг иргэдэд олгоод байгаа.

-Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Гацууртын 18,9 км цэвэр усны шугамын чөлөөлөх ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Баянзүрх дүүргийн II, IҮ, Ү, X, XҮII, XXII, XXIII хорооны нутаг дэвсгэрийг дамжин хийгдэж байгаа цэвэр усны шугамын ажилд нийт 134 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмших болон өмчлөх газар орсон. Үүнд иргэн аж ахуйн нэгж байгууллагын 369,165 ам метр талбай хамрагдсанаас 25677 ам метр газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар нийт 35 иргэний хашааг буулгаж дэд бүтцийн ажлыг саадгүй явуулж байна.

-Мөн тус дүүрэгт дулааны станц шинээр барихаар болсон. Тэгвэл Амгалан дулааны станцын газар чөлөөлөх ажлын явц ямар байна?

-Улаанбаатар хотын дулааны хангамжийг хэвийн найдвартай байлгах зорилгоор Баянзүрх дүүргийн ҮIII, X хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 хотхонд Амгалан дулааны станц-ыг шинээр барьж байгуулах барилга угсралтын ажлыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран ажиллаж байгаа.

-Иргэд нөхөн олговроо 100 хувь авч байгаа юу. Гэрээнд энэ тал дээр ямар заалт орсон юм?

-Гэрээнд 60 хувийг урьдчилж өгөөд нүүсний дараа 40 хувийг өгнө гэсэн заалт орсон байгаа. Гэвч иргэд нөхөн төлбөрөө нэг дор авах сонирхолтой байгаад байна. Зарим иргэн нөхөн олговор авах бичиг баримтаа бүрдүүлж өгөөд эхнээсээ газраа чөлөөлөн өгч байгаа.

М.Янжинлхам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button