Чихрийн шижин удамшдаг

байдаг билээ. Энэ олдмол болон удамшлын өвчний талаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн их эмч АУ магистр клиникийн профессор Д.Наранцэцэгээс тодруулсан юм.

-Чихрийн шижин өвчин үүсэх шалтгааны талаар мэдээлэл өгөөч ганцхан чихэрнээс үүсэлтэй гэж ойлгож болох уу?

-Энэ өвчин нь амьдралын хэв маяг, хөдөлгөөны хомсдол, таргалалт буюу илүүдэл жин, буруу хооллолт нүүрс усаар баялаг, илчлэг ихтэй хоол хүнс хэт хэрэглэх , стресс гэх олон шалтгаанаас үүсэлтэй байдаг.

-Энэ өвчнөөр өвчилсөн үед ямар шинж тэмдэг илрэх бэ?

-Их уух, их шээх хам шинжээр илэрдэг бодисын солилцооны архаг явцтай өвчин юм. Турж эцэх, ядрах, биеэр идээт туурал гарах, нүдний хараа муудах гол шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ зарим хүнд бол ямар ч шинж тэмдэг илрэхгүй өвчлөх тохиолдол бас байдаг.

-Цусан дахь сахарын хэмжээ их байх үед ямар эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг вэ?

– Зүрх судасны өвчин ,зүрх болон цусны судаснуудын ханыг гэмтээж бүтцийн өөрчлөлтөнд оруулна. Ингэснээр артерийн даралт ихсэх өвчин, зүрхний бах, зүрхний шигдээс үүсэх эрсдэлтэй байдаг. Бөөрний үйл ажиллагаа нь алдагдаж, бөөрний дутагдалд хүргэдэг. Мэдрэлийн эрхтний хүндрэл, захын мэдрэлүүд гэмтсэнээр гар, хөл зэрэг захын эрхтэнүүд мэдээгүйжихээс гадна. Нүдний хүндрэлийг бий болгож хараанд муугаар нөлөөлдөг.

-Энэ өвчнөөр өвдсөн өвчтөн эдгэрэх магадлал нь өндөртэй байдаг бол эмчийн зүгээс ямар нэгэн дэглэм барь гэж зөвлөдөг үү?

-Уг өвчин нь хувь хүнээсээ их шалтгаалдаг жилдээ нэг удаа шинжилгээ өгч байх нь чухап байдаг. Ингэснээр эрт үед нь оношлогдвол бүрэн эдгэрч чаддаг өвчний тоонд ордог. Өвчтөнүүддээ хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар боловсрол олгодог. Эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, илүүдэл жингүй байх, хорт

зуршлаа хаяхыг зөвөлдөг.

-Чихрийн шижин өвчин хэдэн хэв шинжтэй байдаг вэ?

– Хоёр хэв шинжтэй байдаг. Ялангуяа хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин нь илүүдэл жинтэй таргалалттай нүүрс уены төрлийн зүйлийг их хэмжээгээр хэрэглэдэг, хөдөлгөөн муутай хүмүүс өвдөх ирсдэлтэй байдаг бол нэгдүгээр хэлбэр нь гентэй холбоотойгоор ихэвчлэн залуу настай хүмүүст тохиолддог.

-Тэгэхээр удамшидаг гэж ойлгож болох уу?

-Ер нь бол удамшдаг гэхдээ цөөхөн тохиолдолд л байдаг.

-Жирэмсэн үеийн чих¬рийн өвчин гэж байх уу. Төрөх үед эхэд хүндрэл гарах уу?

-Биеэ даасан нэг хэлбэр байдаг. Жирэмсэн үедээ хүн заавал сахраа үзүүлж байх шаардлагатай гэж үздэг. Эхийн цусанд сахар ихэсхэд ургийн цусанд сахар ихэсч илүүдэл жинтэй хүүхэд төрөхөөс гадна эхэд төрөх үед даралт ихсэж бөөрөнд өөрчлөлт бий болдог.

-Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр хүртэл байдаг. Энэ тал дээр яамнаас ямар хараа хяналт үзүүлдэг вэ?

-Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд болдог. Чихрийн шижин өвчин оношлогдвол заавал харъяа дүүргийн эмчдээ үзүүлээд тухайн хүнд ямар эм, тариа таархаа заалгаад эмчээсээ үнэгүй авдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button