Хүрэн ордон-г Богд хааны ордон музейд шилжүүлэх хүсэлт гаргажээ
![](/wp-content/uploads/upload/oldolloo/huren60.jpg)
Хүрэн ордонг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сангийн хамгаалалтад, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжаар Хүрэн ордон-ы 664 м2 газрыг Икэл санд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг ажээ.
Харин ССАЖЯ уг ордонг Богд хааны ордон музейд шилжүүлж сэргээн засварлан музейн зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаа ажээ.
Тиймээс Хайстайн лавиранг Богд хааны ордон музейд шилжүүлэх талаар шийдвэр гаргаж өгөхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга болон бусад холбогдох албаны хүмүүст хандаад байна.
Богд хааны ордон музейд шилжүүлснээр Хайстайн лавиранг шат дараатай сэргээн засварлах, хамгаалах боломж нээгдэх юм.
![](/pic/images/2013/07/25/huren.jpg)
Г.Уянга
оллоо.мн