Дөрвөн аймгийн 90 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ

Засгийн газраас эдгээр дөрвөн аймагт бүсийн наадмуудыг зохион байгуулах шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл Завхан бүс, Төв бүс, Архангай бүс, Хэнтий бүсийн даншиг наадам болно гэсэн үг.

Завхан аймгийн 90 жилийн ойн баяр наадмын нээлтэнд 2222 морин хуурч хуурдаж гиннессийн амжилтанд бүртгүүлэх ба 90 уртын дууч дуулж, 9 генерал тугаа залж, 90 бүсгүй цацал өргөнө гэж баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна.

Тэгвэл Архангай аймгийн 90 жилийн ойн баярыг угтсан зарим үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Булган Уулын бурхадыг Аравнайлах, Зая Гэгээнтэний ГҮДЭН залж Хүндэтгэлийн Цогцолбор нээх ёслол, Монгол улсын өрлөг Жанжин Дэмидийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөсөн бол маргааш албан ёсоор баяр наамдын үйл ажиллагаа эхлэх гэнэ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button