Далайн гахай нэрээ мэддэг
амьтан маш сайн сонсголтойгоос гадна гадаад ертөнцөөс ирэх мэдээлэлд ямар хариу үйлдэл үзүүлэхээ сайтар тунгаадаг аж.
Гэхдээ тэдний оюун ухааны хязгаар зөвхөн сонсгол, сургуулилтаар хязгаарлагддаггүй. Тэд хүний өөрт нь оноосон нэрийг ягштал цээжил, тусгай шүгэл үлээн нэрийг нь хэлэхэд дуу авианы долгионыг хайж олох үйлдэл үзүүлдэг болохыг АНУ-ын Үндэсний судалгааны академийн эрдэмтэд нотолжээ. Үүнээс өмнө эрдэмтэд ухаалаг далайн гахайг хүний нэр, хоолойны дуу, гадаад төрх гэлтгүй зан араншинг ялгаж, хэрхэн харьцах-аа бодож боловсруулдаг гэдгийг олж нээсэн юм.
Дельфины тархины харьцангуй цул нь хүнийхтэй бараг адилхан тул мэдээлэл боловсруулах үйл явц ч ойролцоо системээр өрнөдөг гэнэ. Дельфин өөрт нь хоол өгсөн хүнийг хэзээ ч мартахгүй. Тэр бүү хэл ямар амттанаар хооллодог, өдрийн аль үед дайлуулснаа хүртэл санаж байдаг ухаалаг амьтан ажээ. Эрдэмтдийн энэ удаагийн судалгааны гол зорилго нь далайн гахай нэгэндээ нэр өгдөг эсэхийг батлахыг оролдсон явдал юм.
Дээр дурьдсанчлан хүн далайн гахайд нэр өгвөл тэд хэзээ ч мартахгүй шиг тэдний ертөнцөд мөн өөр өөрийн оноосон нэр байдаг гэнэ. Хэсэг эрдэмтэд далайн гахайн хоолойны долгионыг бусадтай нь харьцуулахад тэс өөр байсан бөгөөд тэд нэгнийгээ хоолойны өнгөөр нь ялгаж таньдаг байж болох талтай гэнэ.
Хэрэв далайн гахай бүр өөрсдийн гэсэн нэртэй гэж үзвэл энэ нь тэдний хоолойны кодолсон таних тэмдэг болж таарч байна. Хүн бүрийн хурууны хээ адилгүй байдаг шиг далайн гахайнуудын хоолой ч мөн өөр. Эрдэмтдийн олж нээснээр далайн гахайны харааны чадвар муу хөгжсөн байдаг тул үнэрлэх, сонсох мэдрэмжээ түлхүү ашигладаг.
Их Британийн их сургуулийн эрдэмтэд далайн зэрлэг гахай болон амьтны хүрээлэнд өсч торнисон делфинүүдийн зан харилцааг судалж үзжээ. Эрдэмтэн Стефан Кингийн баталж байгаагаар далайн гахай ямар орчинд өсч торнихоос хамаарч зан араншин, байгалийн мэдрэмжүүд нь өөрчлөгдөггүй гэнэ. Тэд зөвхөн хоолойны өнгөөрөө л ялгардаг. Усан санд амьдардаг дельфинүүд найрсаг зантай, бүдүүн хоолойтой байдаг бол далайн усан гахайнууд шингэн хоолой, зожиг араншингаараа ялгардаг аж.
Эрдэмтэд далайн гахайнд хүний хэл зааж байна
Нэгэнт л төрөл зүйлийнхээ хоолойны өнгийг ялгаж байгаа бол далайн гахайнд хүний хэл сургахад онолын хувьд боломжтой. Манай дэлхий дээр долоон өөр амьтан хүний хэл ойлгодог болохыг шинжлэх ухаан өнгөрсөн зуунд баталсан. Харин одоо хүний дараа орох ухаалаг амьтанд ярих чадвар хөгжих болов уу гэх асуулт урган гарч ирж байна. Энэ талаар эрдэмтэн Кин Хүн шинэ дуу сурахдаа удаан байдаг ч цээжилчихвэл мартана гэж бараг л үгүй.
Харин дельфин, тоть шувуунд шинэ дуу сонсгоход цээжлэх үйл явц нь хүнтэй ижил байдаг. Тэдэнд хүний хэл заахдаа үсэг бус авианы тод хэмнэлээр ойлгуулах нь чухал гэжээ.